Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 47:10 - Ариун Библи 2013

10 Хилэнцэт явдалдаа чи найдан «Хэн ч намайг харахгүй» гэж хэлэв. Чиний мэргэн ухаан, мэдлэг чинь чамайг төөрөгдүүлж «Би, надаас өөр алга» гэж Чи зүрхэндээ хэлжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Чи өөрийнхөө хилэнцэд найдан, «Хэн ч намайг үзэхгүй» гэж өгүүлсэн. Чиний мэргэн ухаан, мэдлэг чамайг төөрөгдүүлжээ. «Би байна, надаас өөр хэн ч байхгүй» гэж чи зүрхэндээ өгүүлсэн.

Gade chapit la Kopi




Исаиа 47:10
23 Referans Kwoze  

Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, Бодолдоо ухаалаг байгчид хөөрхий еэ!


Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, Үйлсээ харанхуй газарт хийж, “Хэн биднийг харах юм бэ? Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс хөөрхий еэ.


Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд


“Харагтун, Бурханыг хүчит цайзаа болгоогүй, Харин баялгийнхаа элбэгт итгэж, Хорлол дотроо батажсан хүн” гэх болно.


Тэгээд Тэр надад —Хүний хүү чи, Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр сийлмэл хөргийнхөө өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.


Хэн ч зөвт байдлын төлөө дуугаа өндөрсгөж, Үнэнээр өмгөөлөхгүй байна. Тэд төөрөгдөлд итгэн худал ярьж, Гай хороос хөл хүнд болж, Ёс бусыг төрүүлнэ.


Учир нь энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурханы өмнөх мунхаглал ажээ. Энэ нь “Тэрээр цэцдийг баширлал дээр нь барьж авдаг” гэж бичигджээ.


Тэгэхэд Тэр надад —Израиль ба Иудагийн гэрийн хилэнц нь үлэмж их, нутаг нь цусаар дүүрч, хот нь ч гаж зүйлээр дүүрсэн байна. Учир нь тэд “ЭЗЭН энэ нутгийг орхив. ЭЗЭН хардаггүй” хэмээж байна.


“Надад харагдахгүй байхаар Хүн далд газруудад нуугдаж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —


Тэр үнсээр тэжээгдэнэ. Хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлсэн учир тэрээр сэтгэлээ чөлөөлөөд, “Баруун гарт минь худал байгаа бус уу?” гэж хэлж үл чадна.


Салхийг захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч алга. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Буруу нь буруутаа чөлөөлж эс чадна.


Тэд ёрын зүйлдээ биенээ өөгшүүлэн Нууцаар урхи тавих тухай ярилцана. Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэцгээнэ.


Учир нь та нар “Бид үхэлтэй гэрээ байгуулж, Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө Бидэнд хүрэхгүй. Учир нь бид Худал хуурмагийг хоргодох газраа болгож, Заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн.


Тэгээд зүрхэндээ “Бурхан мартсан билээ. Нүүрээ Тэр нуусан, хэзээ ч үүнийг харахгүй” гэдэг.


Амарлингуй суугаад, «Би, надаас өөр алга. Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй, Хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж Зүрхэндээ өгүүлэгч тачаангуй нэгэн ээ, Одоо сонсогтун.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг.


Тиймээс хаантан, зөвлөгөө минь танд нийцэх болтугай. Зөвт байдлаар нүглүүдээ, ядуусыг энэрснээр гэм буруугаа арилгагтун. Тэгвэл хөгжил цэцэглэл тань уртсаж магадгүй” гэв.


Энэ бол аюулгүй оршдог, Баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, Миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, Араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зангаж зэвүүцнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite