Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 45:4 - Ариун Библи 2013

4 Миний боол Иаков, Миний сонгосон Израилийн төлөө Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Намайг танихгүй ч Би чамайг овоглосон билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Миний боол Иаков, Миний сонгосон Израилийн төлөө Би мөн чамайг нэрээр чинь дуудсан. Хэдийгээр чи Намайг танихгүй ч, Би чамд хүндэт цол өгнө.

Gade chapit la Kopi




Исаиа 45:4
18 Referans Kwoze  

Тэгвэл юу болох вэ? Израиль эрснээ олж авсангүй. Харин сонгогдогсод нь үүнийг олж авав. Үлдсэнийг нь хатууруулжээ.


Учир нь гэвэл би та нарын шүтээний зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа “Эс танигдсан бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа шүтэн биширдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна.


Харин одоо, Миний боол Иаков аа, Миний сонгосон Израиль аа, сонсогтун.


Гэвч энэ нь Бурханы үг хүчингүй болсон хэрэг биш юм. Учир нь Израилиас байгаа нь бүгд израиль биш.


Хэрэв Эзэн тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин Тэр сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгосон юм.


Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махбод аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно.


Би Корешт «Миний хоньчин, бүх хүслийг минь гүйцэтгэнэ» гээд, Иерусалимд «Чи босгогдоно», Сүмд «Суурь чинь тавигдана» гэж айлддаг.”


Израилийн Ариун Нэгэн, Таны Аврагч, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн Дээдсийг нь төдийгүй, Усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг буулган авчирна.


Бурханыг мэддэггүй харийнхан мэт тачаангуй хүсэлд эс байх нь юм.


Тэр үед та нарт Христ үгүй бас Израилийн иргэншилд гаднынх, амлалтын гэрээнүүдэд харийнх, ертөнцөд ямар ч найдваргүй мөн Бурхангүй байлаа.


Өөрийн зарц Израильд өв болгосон Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН, Израиль аа, чамайг бий болгогч ЭЗЭН Одоо ингэж айлдаж байна. “Би чамайг аварсан учир Бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх.


Түүний зарц Абрахамын үр удам, Түүний сонгосон хүмүүс, Иаковын хөвгүүд ээ!


Swiv nou:

Piblisite


Piblisite