10 Юунд ч ашиггүй бурхан, цутгамал хөргийг хэн үйлдсэн бэ?
10 Ямар ч ашиг өгдөггүй бурхан, шүтээнийг хэн үйлдсэн бэ?
Өргөст хэмхний талбай дахь мануухай мэт Үл ярьж, эс явах тул тэднийгээ Өөрсдөө тэд өргөж зөөх болдог бус уу! Хор агаад сайны алийг нь ч хийж үл чадах тул Тэднээс бүү эмээ.”
Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно Ашиг тус нь юу вэ? Худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн Ашиг тус нь эсвэл юу вэ? Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлахдаа Гарын бүтээлдээ л итгэн найддаг билээ.
Энэ Паул гэгч, гараар хийгдсэн нь бурхад биш гэж Ефес төдийгүй бараг бүх Азид ухуулж, олныг эргүүлснийг та нар харж, сонсож байгаа.
Иймд шүтээнүүдэд өргөсөн юмсыг идэх талаар гэвэл энэ ертөнц дэх шүтээн гэгч нь юу ч биш бөгөөд ганцаас өөр Бурхан байхгүйг бид мэднэ.
Небухаднезар тэдэнд —Шадрах, Мешах, Абеднего нар аа, та нар бурхдад минь үйлчилдэггүй болоод миний босгосон алтан хөрөгт мөргөөгүй нь үнэн үү?
Небухаднезар хаан алтан хөрөг бүтээсэн бөгөөд өндөр нь жаран тохой, өргөн нь зургаан тохой байжээ. Тэрээр түүнийг Вавилоны мужийн Дурагийн талд босгов.
Үзэгтүн, тэд бүгд цөвт муу, Үйлс нь юу ч биш. Цутгамал хөргүүд нь ч хий хоосон юм.
Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ —Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдаа харагтун гэв.
Тэдний шүтээнүүд гэвээс мөнгө ба алт, Хүний гарын бүтээл буюу.
Шүтээний хувьд, дархан хүн цутгаж, Алтны дархан алтаар бүрж, Мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг.
Аяа ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз, Зовлон шаналангийн өдөр хоргодох газар минь болдог ЭЗЭН! Дэлхийн хязгаараас үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.
Цуглаад ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Модон шүтээнүүдээ дээдлэн Аварч чадахгүй бурханд залбирдаг тэдэнд мэдлэг алга.