Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 43:4 - Ариун Библи 2013

4 Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй, Би чамд хайртай. Тиймээс Би чиний оронд хүмүүсийг, Амийн чинь оронд үндэстнүүдийг өгнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй бөгөөд Би чамд хайртай учраас Би чиний оронд өөр хүнийг өгч, чиний амийн оронд өөр хүмүүсийг солино.

Gade chapit la Kopi




Исаиа 43:4
23 Referans Kwoze  

Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


ЭЗЭН түүнд холоос үзэгдэн “Би чамайг үүрдийн хайраар хайрласан. Тиймээс Би чамайг хайр энэрлээр татсан билээ.


Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай!


Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Би тэдний дотор, Та Миний дотор. Ингэснээр тэд бүрэн төгс нэг болж, Та Намайг илгээсэн, Намайг хайрласны адилаар тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно.


Та нар Намайг хайрласан бөгөөд Бурханаас ирсэн гэдэгт итгэсэн тул Эцэг Өөрөө та нарыг хайрладаг.


Израилийг залуу байх үед Би түүнийг хайрлан Хүүгээ Египетээс дуудан гаргав.


Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.


“Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд Минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил Би тэднийг өршөөх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна гэдэг.


Учир нь ЭЗЭН Өөртөө Иаковыг, Өмчөө болгон Израилийг сонгосон.


ЭЗЭН ч бас чамд амласан ёсоороо өнөөдөр чамайг Өөрийнхөө эрхэм нандин ард түмэн хэмээн зарлаж, Өөрийнхөө бүх тушаалыг сахиулна гэдгийг тунхагласан.


Чи ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. Дэлхий дээрх бүх ард түмний дотроос чамайг Өөрийнхөө ард түмэн болгохоор ЭЗЭН сонгосон билээ.


Би нэрийг тань тэдэнд мэдүүлсэн бөгөөд мэдүүлэх болно. Ингэснээр Намайг хайрласан Таны хайр тэдний дотор, Би ч тэдний дотор байх юм гэлээ.


“Би та нарыг хайрласан” гэж ЭЗЭН айлдаж байна. Гэвч та нар “Та биднийг яаж хайрласан юм бэ?” гэдэг. ЭЗЭН тунхаглаж байна. “Есав нь Иаковын ах бус уу? Гэсэн ч Би Иаковыг хайрлаж,


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, сайн үйлсэд зүтгэгч тусгай ард түмнийг Өөртөө цэвэршүүлэхийн тулд юм.


Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биенээсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж яаж итгэж чадах юм бэ?


Бүх л зовлон шаналанд нь Тэр шаналсан бөгөөд Түүний оршихуйн тэнгэрэлч тэднийг аварчээ. Хайр, өршөөл дотроо Тэр тэднийг золив. Эртний бүхий л өдрүүдэд Тэр тэднийг өргөж явсан билээ.


Тэрээр тараасан, ядууст өгсөн бөгөөд Түүний зөвт байдал мөнхөд байна. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.


Иаковыг Өөртөө буцаан авчирч, Израилийг Өөртөө цуглуулахын тулд Намайг эхийн хэвлийгээс зарцаа болгосон ЭЗЭН одоо ингэж айлдаж байна. (Би ЭЗЭНий мэлмийд алдар хүндтэй, Бурхан минь Миний хүч болсон.)


Тэр эцэг өвгөдийг чинь хайрлаж, тэдний дараах үр удмыг нь сонгосон учир Тэр чамайг Өөрийн аугаа хүчээрээ Египетээс авчирсан нь


Swiv nou:

Piblisite


Piblisite