Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 43:12 - Ариун Библи 2013

12 Мэдүүлж, аварч, сонордуулсан нь Би билээ. Та нарт өөр хэн ч байхгүй. Иймээс та нар гэрчүүд минь мөн гэж ЭЗЭН айлдаж байна. “Би Бурхан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Зарлан хэлж, аварсан, тунхагласан нь Би билээ. Та нарын дунд ямар ч харийн бурхад байхгүй. Иймээс та нар Миний гэрч мөн” гэж ЭЗЭН айлдаж байна. “Би бол Бурхан.

Gade chapit la Kopi




Исаиа 43:12
13 Referans Kwoze  

“Та нар миний гэрч нар” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нар мэдэж, Надад итгэн, Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ Би та нарыг сонгосон бөгөөд Та нар зарц нар минь юм. Надаас өмнө Бурхан байгаагүй, Миний дараа ч байхгүй.


ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан. Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байгаагүй.


Бүү түгшигтүн. Бүү мэгд. Би эртнээс чамд үүнийг сонсгож, Тунхагласан биш үү? Та нар гэрчүүд минь юм. Надаас өөр Бурхан байна уу? Өөр Хад байхгүй, Би мэдэхгүй.”


Тиймээс бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ганцаараа ЭЗЭН гэдгийг мэдэх болно” гэв.


Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод, нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гэв.


Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг өдөөж, жигшүүрт юмсаар Түүнийг гомдоожээ.


Дэлхийн харанхуй газраас Би нууцаар яриагүй, «Дэмий хоосон л Намайг хайж байна» гэж Иаковын үр удамд Би хэлээгүй. ЭЗЭН Би зөвийг айлдаж, Чигч шударгыг тунхаглаж байна.


Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав! Надаас өөр ямар ч бурхан байхгүй! Үхүүлж, амьдруулагч нь Би билээ. Шархдуулж, эдгээгч нь Би билээ. Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй!


Үзэгтүн, Би түүнийг үндэстнүүдэд гэрч, Үндэстнүүдэд удирдагч ба жанжин болгов.


Swiv nou:

Piblisite


Piblisite