Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 42:7 - Ариун Библи 2013

7 Энэ нь сохрын нүдийг нээж, Гяндангаас хоригдлуудыг чөлөөлөн, Харанхуйд суугчдыг хорионы гэрээс гаргахын тулд юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Энэ нь сохрын нүдийг нээн, гяндангаас хоригдлуудыг чөлөөлж, харанхуйд суугчдыг шоронгоос гаргахын тулд юм.

Gade chapit la Kopi




Исаиа 42:7
24 Referans Kwoze  

Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм.


Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж, Харанхуйд оршигч хүмүүст «Ил гарагтун» гэж хэлэхийн тулд юм. Замын дагуу тэд идээшлэн Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно.


Тэгэхэд сохрын нүд нээгдэж, Дүлийгийн чих онгойно.


тэд ухаан орж, хүсэлээ үйлдэхээр тэднийг олзолсон диаволын урхинаас чөлөөлөгдөх буй за.


Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.


Бичвэрийг ухааруулахын тулд оюун ухааныг нь нээв.


Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, хувцаслахын тулд болон нүцгэрлийн чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе.


Есүс түүнд —Би энэ ертөнцөд шүүлтийн төлөө ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав.


Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож, Бүрэнхий харанхуйгаас Сохруудын нүд нь харах болно.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл өөд, Сатаны эрхшээлээс Бурхан өөд эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдагсдын дунд нүглийн уучлал ба өв хүртэх болно” гэсэн.


Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав.


Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.


Гэвч энэ нь тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгд нүхэнд хүлэгдэж, Хорионы гэрүүдэд нууцлагджээ. Тэд олз болсонд Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн ч “Буцааж өг” гэж хэн ч хэлэхгүй.


Би сохруудыг мэдэхгүй замаар явуулан Мэдэхгүй харгуйгаар тэднийг удирдана. Би өмнө нь харанхуйг гэрэл болгон, Муруйг тэгш болгоно. Би тэдэнд үүнийг хийх бөгөөд тэднийг орхихгүй.


Яв. Силоамын (орчуулбал «Илгээгдсэн») цөөрөмд угаа гэв. Тэр явж, угаагаад хараатай болоод эргэж иржээ.


Түүний эсрэг би нүгэл үйлдсэн тул Тэрээр миний хэргийг өмгөөлж, Миний төлөө шүүлтийг хэрэгжүүлэх хүртэл ЭЗЭНий зэвүүцлийг би үүрэх болно. Гэрэлд намайг Тэр гаргана. Зөв шударгыг нь би харна.


Сийлмэл хөргүүдэд үйлчилдэг, Шүтээнүүдээр бардамнадаг бүх хүн ичих болтугай. Бүх бурхад аа, Түүнд мөргөгтүн!


Swiv nou:

Piblisite


Piblisite