5 Эргийн орнууд үзээд айж, Дэлхийн хязгаарууд цочирдсоор Ойртон ирлээ.
5 Эргийн орнууд үзээд айж, дэлхийн хязгаарууд чичирлээ. Тэд ойртон ирлээ.
Бурхан биднийг ерөөнө, Газар дэлхийн бүх хязгаар Түүнээс эмээдэг.
Бурханд “Таны үйлс хэчнээн сүрдмээр вэ! Таны хүч аугаа учраас Дайснууд тань Таны өмнө бялдуучилна.
Хязгаарт оршин суугчид Таны тэмдгүүдээс айн зогсдог Та үүрийн туяа ба үдшийн бүрийг Баясган хашхируулдаг.
Иорданы чанад баруунтаад орших Аморийн бүх хаад, мөн тэнгис хавийн Канааны бүх хаад ЭЗЭН хэрхэн Иорданы усыг Израилийн хөвгүүдийн өмнө тэднийг гаталж дуустал ширгээснийг сонсоод зүрх үхэж, Израилийн хөвгүүдээс болж зориг нь мохов.
Учир нь Египетээс та нарыг гарахад Улаан тэнгисийн усыг ЭЗЭН та нарын өмнө хэрхэн ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ.
Донсолж байна, сонссон ард түмнүүд, Айж байна, филистчүүд.
Тэд өөр өөрсдийн хэл яриа, ургуудаараа мөн улс үндэстнээрээ далайн эрэг орчмын газар нутгаар тус тусдаа оршин суужээ.
“Эргийн орнууд аа. Миний өмнө чимээгүй бай. Ард түмнүүд хүчээ шинэчлээд, Урагшлан ирж ярилцаг. Шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.
Хүн бүр хөршдөө туслан Ах дүүдээ “Тууштай бай” гэж хэлнэ.
Эдүгээ чамайг нуран унах өдөрт Тэнгисийн эргүүд чичирнэ. Тийм ээ, өнгөрөхийг чинь хараад тэнгисийн эргүүд айх болно гэх болно.
Та газар дэлхийд айлчилж, Түүнийг бялхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг. Бурханы урсгал усаар дүүрэн байдаг. Та газрыг ийнхүү зэхэхдээ Тэдний үр тариаг бэлтгэдэг.