Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 41:2 - Ариун Библи 2013

2 Хэн дорно зүгээс зөвт нэгнийг өсгөн Хөл дээр нь босохоор дуудсан бэ? Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан өгч, Түүнд хаадыг захируулдаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, Нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Хэн дорно зүгээс нэг хүнийг босгох вэ? Хэн түүнийг үнэн зөв дотор Өөртөө үйлчлүүлэхээр дуудах вэ? Тэр түүний өмнө үндэстнүүдийг тушаан авчирч, хаадыг дардаг. Тэр илдээрээ тэднийг тоос мэт, нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгов.

Gade chapit la Kopi




Исаиа 41:2
22 Referans Kwoze  

Хаадын хуяг дуулгыг алдууруулахаар, Үүдийг нь үл хааж, Өмнө нь хаалгуудыг дэлгэхээр, Өмнө нь үндэстнүүдийг захируулахын тулд Баруун гарыг нь барьсан, Өөрийн тосолсон Корешт ЭЗЭН ийн айлдаж байна.


Би тэднийг газрын тоос шороо мэт бутаргав Би тэднийг гудамжны шавхай мэт нухчин дэвслэв.


Би дорно зүгээс махчин шувууг, Алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан. Би айлдсан бөгөөд Үүнийгээ Би гүйцэтгэнэ. Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ.


Би умард зүгээс босгоход, Тэр нэгэн ирнэ. Наран ургах зүгээс тэр нэрээр минь дуудна. Ваарчин шаврыг гишгэдэг шиг Захирагчдыг тэрээр шавхай мэт доороо дэвсэлнэ.


Тэднийг дөнгөж таригдаад, дөнгөж үрслэгдээд, Иш нь газарт дөнгөж үндэслэмэгц Тэр тэдэн уруу үлээдэг бөгөөд Тэд хатаж, сүрэл мэт хуй салхинд хийсдэг.


“Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Иерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав.


Би түүнийг зөвт байдал дотор босгосон бөгөөд Бүх замыг нь тэгшилнэ. Тэр хөлсөөр бус, Шагналгүйгээр хотыг минь барьж, Хоригдлуудыг минь сул явуулна” гэж Түг түмдийн ЭЗЭН айлдав.


“Персийн хаан Кореш ийнхүү айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН, надад дэлхийн бүх хаанчлалыг өгсөн билээ. Одоо Тэрээр надад Иуда дахь Иерусалимд Өөрт нь зориулан өргөө барихыг даалгав. Түүний ард түмнээс та нарын дунд байгаа хэн ч байг, түүний Бурхан, ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг»” гэсэн билээ.


Энэхүү Мелхизедек гэгч нь Салемын хаан, Хамгийн Дээд Бурханы тахилч бөгөөд хаадыг хядаад буцаж яваа Абрахамтай уулзаж, түүнийг ерөөсөн юм.


Арамын хаан Иехоахазын цэргийг устган, гишгэлүүрийн тоос мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг үлджээ.


Абрамыг ерэн есөн настай байхад ЭЗЭН, Абрамд үзэгдэж —Би бол Төгс Хүчит Бурхан. Чи Миний өмнө явж, гэм зэмгүй байгтун.


Тера өөрийн хүү Абрам, Хараны хүү, өөрийн ач хүү Лотыг өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарын хамт авч Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж тэндээ суужээ.


Би мөн амьд Бурханы тамгатай өөр нэгэн тэнгэрэлч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хөнөөл учруулах эрхтэй дөрвөн тэнгэрэлчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран —


Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мөрөнд асгасанд ус нь ширгэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдлээ.


Тэр тэднийг мөшгөхдөө, Урьд нь хөл тавиагүй замаар амар тайван өнгөрдөг.


“Би ЭЗЭН. Чамайг зөвт байдалд дуудаж, гараас чинь атгаад, Чамайг хамгаалж, Чамайг ард түмний гэрээ хэмээн, Үндэстнүүдийн гэрэл болгож өгнө.


Би, Би айлдав. Би түүнийг дуудаж, Би түүнийг авчирсан бөгөөд тэр замдаа өлзийтэй байна.


Бидний дундах хүчтэнүүдийг ЭЗЭН үл хэрэгсэв, Залуусыг минь хүртэл няц дарахаар товлон Миний эсрэг дуудав. Иудагийн онгон охиныг Дарс шахах адил ЭЗЭН нухчин гишгэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite