Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 41:11 - Ариун Библи 2013

11 Үзэгтүн, чамд хилэгнэн дүрэлзсэн бүхэн ичиж, гутамшиг болно. Тэд юу ч биш болж, Чамтай маргалдагчид сөнөнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Үзэгтүн, чамд хилэгнэсэн бүхэн гутаагдаж, хүндлэгдэхгүй. Чамтай маргалдагчид юу ч биш болж, сөнөнө.

Gade chapit la Kopi




Исаиа 41:11
25 Referans Kwoze  

Харин чи түүний дуу хоолойг сонссон шиг сонсоод, айлдсан бүхнийг минь үйлдвээс Би дайсанд чинь дайсан, өстөнд чинь өстөн болно.


Зөвхөн ЭЗЭН дор Миний тухай «Зөвт байдал ба хүч» гэж хэлэгдэнэ.” Түүн дээр ирэх бөгөөд Түүнд уурсагч бүхэн доромжлогдоно.


Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Ийнхүү тэд ирцгээж, тэднийг тайвшруулаад гаргаж, хотоос гарч явахыг гуйв.


Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг амжилт олохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүрийг чи яллана. ЭЗЭНий зарц нарын өв нь энэ бөгөөд Тэдэнд Надаас зөвтгөл ирнэ” гэж ЭЗЭН зарлиг болгов.


Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Таны эдгээр бүх албат над дээр ирээд, надад мөргөж, “Та болон таны хөлд байгч бүх ард түмэн гарч яваач” гэцгээсний дараа л би гарна гээд ихэд хилэгнэн Фараоныхаас гарав.


Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна.


Чамайг дарлагчдыг Би Өөрсдийнх нь махаар хооллох бөгөөд Тэд цусаа амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн гэдгийг Бүх махбод мэдэх болно.”


Үзэгтүн, тэд бүгд цөвт муу, Үйлс нь юу ч биш. Цутгамал хөргүүд нь ч хий хоосон юм.


Өлссөн хүн идэж байна гэж зүүдлэвч, Сэрэхэд сэтгэл нь цадаагүй байдаг. Цангасан хүн ууж байна гэж зүүдлэвч, Сэрэхдээ тэр тамиргүй болж, Сэтгэл нь ундаассан хэвээр байдаг. Үүнчлэн Сион уулын эсрэг байлдагч Бүх үндэстний үй олон тийм болно.


Харагтун, та нар юу ч биш, Ажил хэрэг тань хоосон. Та нарыг сонгогч жигшүүртэй.


Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш, Түүнд тэд юу ч үгүй, хоосон юм мэт тооцогдоно.


Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л Тэд алс хол зугтаж, Салхинд хийссэн уулан дахь хэвэг, Шуурганд хуйлрах хамхуул лугаа адил туугдах болно.


Гэвч гэнэт нэгэн агшинд л Чиний үй түмэн дайсан Нарийн тоос мэт болж, Үй олон харгис хүн Хийсэн одох хальс, сүрэл мэт болно.


Ариелийн болон бэхлэлтийнх нь эсрэг байлдагч Бүх үндэстнээс цугласан үй олон ба түүнийг шахамдуулагсад нь зүүд мэт, Шөнийн үзэгдэл мэт болох болно.


Едомын язгууртнуудын дотроос Хаан гэж дуудагдах хүнгүй болж, Ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.


Иерусалимын зүрхэнд ярь. Хүнд хүчир үүрэг нь дууссан. Гэм буруугаас хэлтэрсэн. Хамаг нүглийнхээ улмаас хоёр дахин илүүг ЭЗЭНий мутраас хүртсэн гэдгийг тунхагла.


Тэд хутган үймүүлэхээр цугларах боловч, Тэр нь Надаас биш юм. Чиний эсрэг цугларах хэн нь ч Чамаас болж унана.


Израиль нь ЭЗЭНд ариун агаад Ургацынх нь анхны жимс байлаа. Түүнээс идсэн бүгд буруутай болж, Тэдэнд хор хөнөөл учирдаг байсан» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гээрэй хэмээв.


Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гянданд хоригдогчийн ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл, Египет газар дахь ууган бүгдийг ЭЗЭН цохилоо.


Харин ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүчтэнээс хоригдлуудыг нь булаан авч, Харгислагчаас олзыг нь аварна. Учир нь чамтай тэрсэлдэгчтэй Би тэмцэлдэж, Хөвгүүдийг чинь аврах болно.


Харин тэд сонсохгүй бол Би тэр үндэстнийг үндсээр нь тастаж устгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite