Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 40:6 - Ариун Библи 2013

6 Нэгэн дуу “Тунхаглагтун” гэсэнд Би “Би юуг тунхаглах вэ?” гэв. Махтай бодтой бүхэн нь өвс мэт, Гоо үзэсгэлэн нь хээрийн цэцэг мэт юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Нэгэн дуу “Дуудагтун” гэсэнд би “Би юуг дуудах вэ?” гэж хариулав. Бүх махан бие нь өвс бөгөөд түүний бүх сүр жавхлан нь талын цэцэг мэт юм.

Gade chapit la Kopi




Исаиа 40:6
17 Referans Kwoze  

Өдрүүд минь уртассан сүүдэр адил, Өвс шиг гандан хатаж байна, би.


Соёолоод хатаж хорчийдог цэцэг мэт Үлдэж хоцордоггүй сүүдэр мэт.


“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн.


Гэм буруутан өвс шиг соёолж, Ёс бусыг үйлдэгчид бүгд цэцэглэх нь Тэд мөнхөд устгагдахын тулд ажгуу.


Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд «Босоцгоо, Сион өөд Бурхан ЭЗЭНдээ очицгооё» гэж хашхирах өдөр ирнэ”


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Залуу үеийн чинь зориулалт, Сүйт бүсгүйнх мэт хайрыг чинь, Тариалаагүй газар нутаг болох цөлд хүртэл Намайг дагаж байсныг чинь Би санаж байна.


Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. Цөлд Бурханд маань Их замыг шулуун болгогтун.


Иймээс тэдний оршин суугчид хүчин мөхөсдөж, Айн түгшиж, ичгүүрт орсон билээ. Тэд хээр талын өвс, ургамал ногоо шиг, Дээвэр дээр ургаад нахиалахаасаа өмнө сүйтгэгддэг өвс мэт болов.


Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


Гибеад эвэр, Рамад бүрээ үлээ. Бет-Авенд “Бениамин аа, араас чинь” гэж түгшүүр зарла.


“Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ?


Ингээд надтай ярилцаж байсан тэнгэрэлч, надад хандан —Ингэж зарлагтун. Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Би Иерусалим ба Сионыг үнэхээр хардан харамлаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite