Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 40:4 - Ариун Библи 2013

4 Хотгор бүр өргөгдөж, Уул толгод бүр намсаж, Тахир нь шулуун, Энхэл донхол газар нь тэгш тал бологтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Хөндий бүр өргөгдөж, уул толгод бүр нам болж, барзгар газар нь тэгш, гүдгэр газар тэгш хөндий бологтун.

Gade chapit la Kopi




Исаиа 40:4
18 Referans Kwoze  

Гуу жалга бүр дүүрч, Уул, толгод бүр намсаж, Тахир нь шулуун болж, Энхэл донхол зам тэгшрэх бөгөөд


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз.


Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.


“Би чиний өмнө явж, Муруй газрыг тэгшлэн Хүрэл хаалгуудыг буталж, Төмөр хөндлүүдийг цавчин хуваана.


Би бол ЭЗЭН гэдгийг хээрийн бүх мод мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. ЭЗЭН Би айлдав. Би үүнийгээ гүйцэлдүүлнэ.


Өчүүхэн нэгнийг шорооноос босгохдоо Үгээгүй ядууг үнс хогноос өргөхдөө Өргөмжлөн тэднийг дээдсийн дунд суулгаад Өндөр алдрын суудлыг тэдэнд Тэр өвлүүлэхийн тулд бус уу. Газар дэлхийн тулгуур багана нь ЭЗЭНийх тул Гагц үүнийхээ дээр ЭЗЭН ертөнцийг тэгнэжээ.


Цөл хийгээд хотууд, Кедарын амьдран суудаг суурингууд дуугаа өргөгтүн. Хад чулуун дунд оршин суугчид Чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!


Муруй замтай хүмүүсээс ч Буцдаг жимтэй хүмүүсээс ч хамгаалах болно.


Хашхирагч нэгний дуу “Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ. Цөлд Бурханд маань Их замыг шулуун болгогтун.


Ингээд ЭЗЭНий цог жавхлан илэрч, Махбодтой бүхэн хамтдаа үзэх болно. Учир нь ЭЗЭНий ам айлдлаа” гэв.


Би бүх уулаа зам болгож, Замууд минь өргөгдөнө.


“Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал газар болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв.


Үүд хаалгаар гарцгаа гарцгаа. Ард түмний замыг бэлдэцгээ. Замыг тэгшил, тэгшилцгээ. Чулууг нь зайлуулагтун. Ард түмний төлөө туг босгогтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite