Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 4:4 - Ариун Библи 2013

4 Эзэн шүүлтийн Сүнс ба шатаагч Сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг дотроос нь ариусгасны

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Эзэн шүүлтийн сүнс ба шатаагч сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг түүний дотроос ариусгасны

Gade chapit la Kopi




Исаиа 4:4
29 Referans Kwoze  

Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.


Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, Мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, Алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би хэлнэ. «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ” гэв.


Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо. Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй.


Мөн Би та нарыг хамаг бузраас чинь аварна. Би үр тариаг дуудан үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна.


Шүүх газар сууж буй хүнд Шударга сүнс болж, Тулаанд дааман хаалга тийш ухрагчдад Хүч чадал нь болно.


“Харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс бас гэм бурууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө нүгэл, бузартлыг цэвэрлэхийн төлөө нэгэн ундарга нээгдсэн байх болно.


Би өшөө аваагүй цусных нь хариуг нэхнэ. Учир нь ЭЗЭН Сионд оршдог.


Би чамайг үндэстнүүдийн дунд цацаж, Би чамайг улсуудаар тарааж, Би бузрыг чинь чамаас шатаана.


Бузар нь хормойдоо наалдаж, Эцсээ тэр эс эргэцүүлсэн тул Гайхалтайгаар унажээ. Тайтгаруулагч ч үгүй ажээ. “Дайсан өөрийгөө дөвийлгөв, Зовлон зүдүүрийг минь хараач, ЭЗЭН!”


Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, Цусанд булхсан хувцас бүхнийг Галын түлш мэт шатаана.


Хүчтэн нь өмхөрсөн мод, Үйлс нь оч адил болно. Тэд хоёул хамт шатах агаад Түүнийг нь унтраах хэн ч үгүй болно.


Та нарыг гараа сарвайхад, та нараас Би мэлмий буруулна. Та нар олонтаа залбирсан ч Би эс сонсоно. Гар чинь цусаар бялдсан байна.


Тэрслүү, бузартсан, хэрцгий хот хөөрхий еэ!


Хилэнцээс минь намайг олонтаа угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч.


Сионы охид оо, гарцгаа. Сэтгэл зүрхнийх нь баярын өдөр, хуримаар нь Соёрхож ээжийнх нь залсан титэмтэй Соломон хааныг харцгаа.


Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр Газар хуйхлагдах бөгөөд Хүмүүс галын түлш мэт юм. Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.


Өөдөөс чинь Би мутраа эргүүлж, Хог шаарыг чинь шүлтээр мэт цэвэршүүлж Хольц бүхнийг чинь арилгана.


Үүгээр Иаковын хилэнц уучлагдана. Энэ нь нүглийг нь зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг Бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон ба Утлагат тахилын ширээ эс тогтоно.


Та нарын оршин суудаг газар худал хуурмагийн дунд юм. Худалд хуурмаг дотроо тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite