Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 39:1 - Ариун Библи 2013

1 Тэр үед түүнийг өвчтэй байж байгаад эдгэснийг дуулаад Вавилоны хаан Баладаны хүү Беродах-баладан Хезекиад захидал ба бэлэг илгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Меродах-баладан түүнийг өвчтэй байгаад эдгэрсэн гэдгийг дуулаад, Хезекиад захидал, бэлэг илгээв.

Gade chapit la Kopi




Исаиа 39:1
11 Referans Kwoze  

Халдеичуудын нутгийг харагтун. Энэ ард түмэн үгүй болжээ. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.


Чи Вавилоны хаанд энэ ёгт үгийг өргөнө. Дарангуйлагч хэрхэн болив, Эрээ цээргүй байдал нь хэрхэн эцэслэв!


Хаанчлалуудын чимэг, Халдеичуудын бахархлын алдар Вавилон нь Содом, Гоморраг Бурхан унагасан шиг унана.


Амозын хүү Исаиагийн үзсэн, Вавилоны тухай зөн.


Уг газарт болсон тэмдгийн талаар асуухаар илгээгдсэн, Вавилоны захирагчдын төлөөлөгчдийн хэрэг дээр л Бурхан, Хезекиаг ганцааранг нь орхисон нь түүнийг сорьж, зүрх сэтгэлд нь байсан бүхнийг мэдэхийн тулд байсан юм.


Олон хүн Иерусалимд ирж, ЭЗЭНд өргөл, Иудагийн хаан Хезекиад үнэт зүйлс авчирч өгчээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ.


Тэгэхэд Давид —Эцэг нь надад энэрэл хайр үзүүлсний адил, би Нахашийн хүү Ханунд энэрэл хайрыг үзүүлье гээд, эцгийнх нь тухайд түүнийг тайтгаруулахаар хэсэг зарцаа явуулав. Давидын зарц нарыг аммончуудын нутагт ирэхэд


Хададезерын эсрэг тулалдаж түүнийг ялсан учраас Давид хааны амар мэндийг асуун баяр хүргэхийн тулд өөрийн хүү Иорамыг илгээв. Учир нь Хададезер Тоитой дайтаж байсан юм. Иорам ирэхдээ алт, мөнгө, хүрэл эдлэлүүдийг авчрав.


Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүн дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.


Swiv nou:

Piblisite


Piblisite