3 Алагдагсдыг нь гаргаж хаяхад Хүүр нь өмхийрч, Цус нь ууланд нэвчив.
3 Тэдний алагдагсдыг гаргаж хаяхад хүүр нь өмхийрч, тэдний цус нь ууланд нэвчив.
Харин Би хойд зүгийнхнийг та нараас алс холдуулан Тэднийг хатсан зэлүүд газар уруу шахаж, Тэдний манлайг дорнын тэнгис уруу, Арын хамгаалалтыг нь өрнийн тэнгис уруу хөөн зайлуулна. Муухай үнэр нь дэгдэн Эхүүн үнэр нь гарч ирнэ. Учир нь Тэрээр агуу зүйлсийг хийсэн юм” гэж хэлэх болно.
Чи өөрөө, хамаг цэрэг чинь, чамтай хамт буй ард түмнүүд бүгд Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувуу, хээрийн араатанд идэш болгон өгнө.
Бас зэрлэг үхэр тэдэнтэй, Залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж, Газар нь цусаар нэвчиж, Шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.
Шахуурга нь хотын гадна шахагдаж, шахуургаас цус гарч морины амгайд хүрэм, мянга зургаан зуун стадиа газар урсав.
“Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн. Би танай залуусыг олзолсон морьдтой чинь Илдээр хядсан. Танай хуарангийн өмхий самхайг Би хамрын чинь нүхэнд чихсэн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
«Тэр өдөр Би Израилийн дотор оршуулах газрыг Гогт өгөх болно. Тэр нь тэнгисийн зүүн эргээр өнгөрөгчдийн хөндий бөгөөд түүгээр өнгөрөх хүмүүсийг тэр гацаах болно. Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилж, түүнийг Хамон-гогийн хөндий гэж нэрлэх болно.
Би тахал, цусаар түүнд шийтгэлийг өгнө. Би түүний дээр, түүний цэргүүд, түүнтэй хамт буй олон ард түмэн дээр мөндөр, гал, хүхэртэй аадар бороог асгах болно.
«Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаад “Би чамайг цус урсгалтад тушаан цус урсгалт чамайг мөрдөх болно. Чи цус урсгалтыг үзэн ядаагүй болохоор цус урсгалт чамайг мөшгөх болно.
Эсвэл Би тэр нутагт гамшиг явуулж, хүн, амьтныг тэндээс таслахын тулд цусан дотор хилэнгээ түүн дээр цутгаваас
Тэрээр чирэгдэн Иерусалимын гулдан хаалганаас цааш шидэгдэн Илжигний оршуулгаар оршуулагдана.
Олзлогдогсдын дунд бөхийн, Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.
“Дараа нь тэд гарч ирж, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй. Тэд бүх махбодод жигшил болно.”
Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс Дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна. Тэдний төлөө гашуудахгүй, Тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй. Тэд газрын гадаргуу дээрх бууц мэт болно.
Морьтонгууд мордож, Илднүүд гялалзаж, жаднууд гялтганана. Олон үхэгсэд, үй олон хүүр, тоймгүй олон цогцос. Хүмүүс цогцоснууд дээр бүдэрч унана.
Би чамайг газарт хаяж, хээр тал уруу хөөнө. Би тэнгэрийн бүх шувууг чам дээр оршоон Бүх газрын араатнуудыг чамаар цатгах болно.