4 Адгуу хүний зүрх Мэдлэгийг ялган таньж, Хэлгий хүний хэл нь Тод ярих гэж яарна.
4 Адгуу хүний зүрх мэдлэгийг ялган таньж, хэлгий хүний хэл нь тод ярих гэж яарна.
Сүнсээр төөрөгчид үнэнийг мэдэж, Шүүмжлэгчид зааврыг хүлээн авна” гэв.
Тэд “Биднийг хавчиж байсан хүн, тэр үед устгах гэсэн итгэлээ эдүгээ өөрөө тунхаглаж байна” гэдгийг л зөвхөн сонссоор байсан.
Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олноороо энэхүү итгэлд дуулгавартай болж байлаа.
Эрдэм номгүй, юм сураагүй Петр, Иохан хоёрын зоригтой байгааг тэд хараад гайхацгаан, Есүстэй хамт байсныг нь мэдэв.
Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм.
Тэр үед Есүс цааш нь хэлэхдээ —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв.
Тагнайн үнсэлтүүд чинь тэргүүн дарс мэт болж ялгуухан уруудаад Уруул шүдийг нь урсанхан бүрхтүгэй.
ЭЗЭН түүнд —Хүмүүний амыг хэн бүтээсэн бэ? Хүмүүнийг хэн хэлгүй эсвэл дүлий, хараатай эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?
Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн.
Тэгэхэд сохрын нүд нээгдэж, Дүлийгийн чих онгойно.