Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 32:2 - Ариун Библи 2013

2 Хүн бүр салхинаас хоргодох газар, Шуурганаас халхлах халхавч, Хуурай газрын усны суваг, Ангасан газар дахь өндөр хадны сүүдэр адил байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Хүн бүр салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт байх болно.

Gade chapit la Kopi




Исаиа 32:2
29 Referans Kwoze  

Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж, Шаналсан ядууст өмөг түшиг болж, Шуурганаас хоргодох газар, Халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ. Яагаад гэвэл харгис догшины амьсгал нь Хананы эсрэг аадар,


Учир нь Би ангамал газар дээр ус асгаж, Хуурай газар горхи урсгана. Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж, Хойч үед чинь ерөөлөө өгнө.


Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.


Илд ээ! Миний хоньчны эсрэг, Миний нөхөр болох хүний эсрэг сэрэгтүн гэж Түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Хоньчинг цохигтун тэгвэл Хонин сүрэг тарж бутарна. Би Өөрийн мутрыг нялх хүүхдүүдийн эсрэг эргүүлнэ.


Би сонгосон ард түмнээ ундаалахын тулд Зэлүүд нутагт ус өгч, Цөлөөр гол урсгах учраас Хээрийн араатнууд, цөөвөр чоно, Тэмээн хяруулууд Намайг алдаршуулна.


Би өндөрлөгүүд дээр гол урсгаж, Хөндийн дунд булаг ундраана. Би зэлүүд газрыг усан цөөрөм, Хатсан газрыг усны ундарга болгоно.


Тиймээс Эзэн Өөрөө чамд нэгэн тэмдэг өгнө. Үзэгтүн! Нэгэн онгон бүсгүй хөл хүндтэй болж, Хүү төрүүлж, Түүнийгээ “Иммануел” гэж нэрлэнэ.


Аяа ЭЗЭН, намайг дайснуудаас минь авраач! Таны дотор би хоргодно.


Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийнээс гарах болор мэт гялалзсан, амийн усны голыг үзүүлсэн нь


Итгэл сүсгийн нууц агуу нь эргэлзээгүй. Махбодоор илчлэгдсэн Тэр Сүнс дотор зөвтгөгдсөн. Тэнгэрэлч нарт үзэгдсэн Тэр Харийнханд ч тунхаглагдсан. Ертөнцөд итгэгдсэн Тэр Сүр алдраар дээш авагдсан.


Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун.


Би шударга ёсыг хэмжих шугам болгон, Үнэн зөвийг төвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин Нууц газрыг усаар урсгана.


Бурхан, Та миний Бурхан Би Таныг эртлэн хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, Бие махбод минь Таныг Хүсэн тэмүүлж байна.


Та миний хоргодох газар, Та намайг зовлон шаналлаас хамгаалан Та намайг авралын дуугаар хүрээлдэг. Села


Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.


Үзэгтүн, Бурхан бол миний аврал Би итгэнэ, би үл айна. ЭЗЭН БУРХАН бол миний хүч, миний дуу. Тэр надад аврал болов” гэж хэлэх болно.


“Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач! Жин үдээр сүүдэрлэн шөнө мэт болгооч. Цөлөгдсөн хүмүүсийг нууж, Оргодлуудыг бүү барьж өгөөч!


Үзэгтүн, Би шинэ зүйл хийх бөгөөд Тэр нь одоо соёолж гарна. Та нар үүнийг мэдэхгүй гэж үү? Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.


«Үзэгтүн, Израилийн гэр ба Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭН минь, Таны тосолсон, бидний амьдралын амьсгаа тулгуур бологсод Дайсныхаа нүхэнд унаж олзлогдов. “Сүүдэр дор нь бид харь үндэстнүүдийн дунд амьдарна” хэмээн хэлж байсан бус уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite