16 Тэгээд шударга ёс нь цөлд оршиж, Үнэн зөв нь үржилтэй талбайд байна.
16 Тэгээд шударга ёс нь цөлд оршиж, үнэн зөв нь үржилтэй талбайд байна.
Үүний дараа Израилийн хөвгүүд эргэж, Бурхан ЭЗЭНээ болон Давид хаанаа хайх болно. Эцсийн өдрүүдэд тэд ЭЗЭНд, сайн сайханд нь чичирсээр очно.
Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, Мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, Газрыг мөнхөд эзэмшинэ.
Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ.
Тэнд нэгэн тэргүүр зам буй болж, Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь үл өнгөрнө, тэр нь Бурханы хүмүүсийнх, Түүгээр алхсан ухаан хомс нь ч үл төөрнө.
Шүүх газар сууж буй хүнд Шударга сүнс болж, Тулаанд дааман хаалга тийш ухрагчдад Хүч чадал нь болно.
ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө. Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана.
Цөл хийгээд хотууд, Кедарын амьдран суудаг суурингууд дуугаа өргөгтүн. Хад чулуун дунд оршин суугчид Чангаар дуулагтун. Тэд уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!
Тушаалуудад минь анхааралаа хандуулдаг ч болоосой, чи! Тэгвэл амар тайван чинь гол мэт, Зөвт байдал чинь далайн давалгаа мэт байхсан.
ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.”
Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар бялхдаг шиг Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ.
Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон хотуудад нь дахин нэг удаа «Зөв шударгын гэр, ариун толгод оо, ЭЗЭН чамайг ерөөх болтугай!» гэх энэ үгийг хэлэх болно.