Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 30:9 - Ариун Библи 2013

9 Учир нь тэд тэрслүү ард түмэн, Хуурамч хөвгүүд бөгөөд ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Учир нь тэд бол урвамтгай ард түмэн, хуурамч хөвгүүд бөгөөд ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хөвгүүд юм.

Gade chapit la Kopi




Исаиа 30:9
36 Referans Kwoze  

“Хөөрхий еэ, нүгэл дээр нүгэл нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөгөө зохиож, Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч, Дуулгаваргүй хөвгүүд” гэж ЭЗЭН айлдаж байна.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.


Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй, Ямар ч зааврыг зөвшөөрөн аваагүй. Тэр ЭЗЭНд итгээгүй, Өөрийнхөө Бурханд ойртоогүй.


Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.


Хуулийг үл сонсдог хүний Залбирал нь ч хүртэл жигшүүртэй.


Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Энд хараал, заль мэх, аллага, Хулгай, садар самуун тархаж, Цус урсгалт нь цус урсгалтыг дагана.


“Хэл юугаа тэд нум татах мэт хөвчлөөд Худал хуурмагаар газар нутгаа эзлүүлж Үнэн гэдэг нь огт үгүй болжээ. Эд ёрын муугаас ёрын муу тийш явдаг бөгөөд Тэд Намайг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эдүгээ та нар эдгээр бүх зүйлийг үйлдсэн тул” гэж ЭЗЭН тунхаглаж байна, «Мөн эртнээс ямагт ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсаар байсан боловч та нар хариулаагүй тул,


“Үнэхээр тэд ард түмэн минь бөгөөд Худал ярихгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдан Аврагч нь болов.


Учир нь та нар “Бид үхэлтэй гэрээ байгуулж, Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө Бидэнд хүрэхгүй. Учир нь бид Худал хуурмагийг хоргодох газраа болгож, Заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн.


Содомын захирагчид аа! ЭЗЭНий үгийг сонсогтун. Гоморрагийн хүмүүс ээ! Бурханы маань зааварт чих тавигтун”


Манассед болон түүний ард түмэнд ЭЗЭН айлдсан боловч тэд анхаарсангүй.


Тэгээд Тэр айлдсан нь “Би тэднээс нүүрээ буруулна. Төгсгөл нь ямар байхыг Би харна. Учир нь тэд тэрслүү үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.


Түүнчлэн эцэг өвгөд шигээ Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу Зүрхээ шулуутгаагүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.


Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.


Тиймээс галын хэл сүрлийг түймэрдэн Галын дөлд хуурай өвс хуйхлагдахын адил, Үндэс нь өмхөрсөн мэт болж, Цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түг түмдийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үл тоомсорлосон.


Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн мөнхийн гэрээг эвдэв.


Бодолоо дагаж, сайн бус замаар явагч, Тэрслүү ард түмэнд хандан Би бүхэл өдөржин гараа сунгав.


“Дарс ууж болохгүй” гэж хөвгүүддээ тушаасан Рехабын хүү Ионадабын үгс сахигдсан билээ. Тиймээс тэд энэ өдрийг хүртэл уусангүй. Учир нь тэд эцгийнхээ тушаалыг дагасан. Гэвч Би та нарт дахин дахин хэлсэн билээ. Гэтэл та нар Намайг сонссонгүй.


Тэрслүү гэрт сургаалт зүйрлэлийг өгүүлэн тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тогоогоо тавь, тогоогоо тавь, Бас дотор нь ус хий.


Иймээс Би тэднийг зоргоор нь явуулахын тулд Зүрхнийх нь зөрүүдлэлд тушаав.


Уур хилэнгийн таяг минь болох Ассири хөөрхий еэ! Гарт буй саваа нь Миний зэвүүцэл юм.


Би түүнийг сүсэг бишрэлгүй үндэстний эсрэг, Уур хилэнг минь хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, Дээрэмдсэн зүйлийг олзлон, Тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Учир нь чи зөрүүд, Хүзүү чинь төмөр булчин, Магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.


Чи тэдэнд “Энэ бол Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаагүй эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite