Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 30:6 - Ариун Библи 2013

6 Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эрслэн ба арслан, Хорт ба нисдэг галт могой гарч ирдэг Айдас, зовлон шаналангийн газраар дамжиж, Баялгаа илжигний нуруунд тохон, Эрдэнэсээ тэмээний хомонд ачин Өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эм болон эр арслан, хорт болон нисдэг могой гарч ирдэг зовлон зүдгүүрийн газраар дамжин, өөрсдийн баялгаа илжигний нуруунд тохон, эрдэнэсээ тэмээний бөхөн дээр ачин, өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.

Gade chapit la Kopi




Исаиа 30:6
31 Referans Kwoze  

өргөн уудам, аймшигт цөл дундуур, хорт галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй улайдмал газраар удирдан дагуулж, чамд цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ.


Үүнийг Би та нарын эцэг өвгөдөд, тэднийг Египет нутгаас, төмөр хайлуулагч зуухнаас гарган авчирсан тэр өдөр «Дуу хоолойг минь сонсож, Миний та нарт тушаах бүгдийн дагуу үйлд. Ингээд та нар ард түмэн минь болж, Би та нарын Бурхан чинь болно» гэж тушаасан нь


Тэрээр асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд ирэв. Тэрээр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцав.


Харин ЭЗЭН та нарыг өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн ард түмэн болгохын тулд авч, Египетээс, төмөр хайлуулах зуухнаас гарган авчирсан.


Шүүлт дээр өмнөдийн хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож, эднийг яллах болно. Учир нь тэрээр Соломоны цэцэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа нь байна.


Ефраим салхиар хооллон Дорнын салхийг үргэлж мөшгөж байна. Тэрээр заль мэх, хүчирхийллийг олшруулж байна. Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөдөг.


Тэд «Биднийг Египет нутгаас гаргаж, Цөлөөр, хагссан болон ан цав бүхий газраар, Хэний ч хөндлөн гарч үзээгүй, Хэний ч оршин амьдарч байгаагүй Ган гачиг бүхий мөн үхлийн харанхуйн газраар Биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.


Чи хаан уруу тостой очиж, Үнэртнээ нэмэгдүүлсэн. Чи элчингүүдээ алс хол газар илгээн Үхэгсдийн орон уруу буулгасан.


Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө. Догшин хаан тэднийг захирна” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.


Иймээс тэд илүүчилж, Нөөцөлсөн баялгаа Арабимын гол уруу зөөнө.


Дараа нь тэд газар уруу харахад зовлон шаналан, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.


Тэгэхэд ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн сангаас Аса алт, мөнгө авч Дамаскт амьдарч байсан Арамын хаан Бен-хададад илгээн —


Соломоны алдар сууг Шебагийн хатан хаан сонсоод, бэрх хүнд асуултаар Соломоныг сорьж үзэхийн тулд асар олон бараа бологч, их хэмжээний анхилуун үнэртэн болон алт, эрдэнийн чулуу тээсэн тэмээдтэйгээ Иерусалимд иржээ. Тэрээр Соломонтой уулзан, зүрх сэтгэлдээ байсан бүхний талаар түүнтэй хэлэлцэв.


Тэр өөртөө адуу үржүүлэх ёсгүй, адуугаа үржүүлүүлэхээр хүмүүсийг Египет уруу буцаах ч ёсгүй. Учир нь ЭЗЭН “Та нар энэ замаар дахин хэзээ ч буцах ёсгүй” гэж та нарт айлдсан билээ.


Тэднийг албадан шахсан хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих мөн хээрийн янз бүрийн ажлаар тэдний амьдралыг египетчүүд гашуун зовлонтой болгов.


Тэгээд Абрам цааш хөдөлж улмаар Негев тийш оджээ.


Мосед ЭЗЭН —Галт могой хийж, түүнийг шураг дээр байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан аливаа хүн түүнийг харах аваас амьдрах болно гэв.


Тэр өдөр далайн түрхрэлт мэт Тэд ард түмэн уруу хүрхэрнэ. Хэрэв нэгэн хүн газар уруу харвал Тэнд харанхуй, уй гашуу ба гэрэл нь хүртэл Үүлээр харанхуйлагдсан нь үзэгдэнэ.


“Бүх филистчүүд ээ. Та нарыг жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун! Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх агаад Үр жимс нь нисдэг галт могой болой.


Тэнд арслан байхгүй, догшин араатан ч гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана.


Хүний хүү, өмнө зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл.


Идсэн ч чи эс цадаж, гэдэс чинь өлсөнө. Холдуулсан ч чи юуг ч үл аварна. Аварсан ч, Би илдэнд өгөх болно,


Сион охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалим охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөвт, ялагдашгүй, Даруухнаар илжиг унажээ. Илжигний төл болох дудран унажээ.


Хүч нь агуу учир чи түүнд найдах уу? Хүч хөдөлмөрөө түүнд даатган үлдээх үү?


ЭЗЭН бас Иудатай заргалдаж, Иаковыг замуудынх нь дагуу шийтгэнэ. Тэр үйлдлүүдийнх нь дагуу Түүнд эргүүлэн төлөх болно.


Хар морьд бүхий нэгэн нь умардын орон уруу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд өмнөдийн орон уруу хөдөлдөг юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite