4 Учир нь ноёд нь Зоанд байгаа бөгөөд Элчингүүд нь Ханест хүрч ирсэн.
4 Учир нь тэдний ноёд нь Зоанд байгаа бөгөөд тэдний элчингүүд нь Ханест хүрч ирсэн.
Зоаны ноёд үнэхээр мунхаг хүмүүс болов. Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов. “Би мэргэний хүү, эртний хаадын хүү” гэж Чи Фараонд яаж хэлж чадах юм бэ?
Ингээд тэд Египетийн нутагт орж (учир нь тэд ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй), Тахпанхес хүртэл явав.
Чи хаан уруу тостой очиж, Үнэртнээ нэмэгдүүлсэн. Чи элчингүүдээ алс хол газар илгээн Үхэгсдийн орон уруу буулгасан.
Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй. Тэд сэвтэй нум мэт болжээ. Ноёд нь хэлнийхээ догшролоос болж илдэнд унана. Египет газарт тэдний тухай Доог тохуу их болох болно.
Би Тахпанхест Египетийн буулгыг эвдэх үед Тэнд өдөр нь харанхуй болно. Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно. Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно.
Би Патросыг хоосруулж, Зоанд гал тавьж, Тебест шүүлтийг гүйцэлдүүлнэ.
Гэтэл Хошеа Египетийн хаан Соод элч илгээн Ассирийн хаанд жил жилдээ бэлэг өргөхөө больсонд түүний урвалт хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шорон гэрт харгалзуулан хорьжээ.
Тэд Негев уруу явж Хебронд хүрч ирэв. Тэнд Анакийн үр удам болох Ахиман, Шешаи, Талмаи нар амьдарч байв. (Хеброн нь Египет дэх Зоанаас долоон жилийн өмнө баригдсан байжээ.)
Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд Эцэг өвгөдийнх нь өмнө Гайхамшгуудыг үйлдсэн билээ.
Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд “Хамтдаа цуглаад, түүний эсрэг ирж, тулалдахаар босоцгоо!” гэж Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.
Обадиагийн үзэгдэл. Едомын талаарх Эзэн БУРХАНы айлдвар. ЭЗЭНээс бид мэдээ сонсов, “Босогтун, Едомын эсрэг тулалдаанд гарцгаая” гэж Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.