Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 3:5 - Ариун Библи 2013

5 Ард олон дарлагдаж, Хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, Залуус нь өвгөд уруугаа, Захирагдагсад нь хүндэт хүмүүс уруугаа дайрна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Ард олон дарлагдаж, хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, залуус нь өвгөд уруугаа, захирагдагсад нь хүндэт хүмүүс уруу дайрна.

Gade chapit la Kopi




Исаиа 3:5
28 Referans Kwoze  

Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний хүний хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, ирмэл хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Харагтун, та нарын саатуулаад байгаа, тариаланг чинь хураасан ажилчдын тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургац хураагчдын хашхираан түг түмдийн Эзэний сонорт хүрчээ.


Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?


Тэд Есүсийн нүдийг боогоод —Чамайг хэн цохисныг эш үзүүлээдэх гэж Түүнээс асууцгааж байлаа.


Зарим нь өөдөөс нь нулимж, нүдийг нь боогоод нударгалан жанчиж эхлэн —Эш үзүүлээдэх! гэж байв. Бараа бологчид нь Есүсийн нүүрийг алгадаж байлаа.


Тэд нүүр уруу нь нулимж, Түүнийг цохиж, зарим нь алгадаад —


Тэргүүн нар хахууль аван шүүж, Тахилч нар нь хөлсөөр зааварчлан, Эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай буухгүй” гэж хэлдэг.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, Энэ үгийг сонс. Ядууг дарлаж, гачигдагсдыг няц дардаг та нар “Одоо авчир, бид ууя” гэж эздэдээ хэлдэг.


Дунд чинь тэд цус урсгахын тулд хахууль авсан. Чи зээлийн хүү, ашгийг авч, дарлалаар ашиг олохын төлөө хөршөө бүрэлгэсэн. Чи Намайг мартсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


“Гэтэл нүд хийгээд зүрх чинь Зөвхөн шударга бус орлогод, Гэмгүй цусыг урсгахад, Дарангуйлал болон хүчирхийлэл хийхэд ханджээ.”


Ефраимын атаархал арилан Иудаг дайсагнагчид устана. Ефраим Иудад атаархахгүй, Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй.


Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.


Дараа нь тэр тэндээс Бетел уруу явав. Түүнийг замаар өгсөн явж байтал хотоос хөвгүүд гарч ирээд, түүнийг дооглон —Халзан толгойт оо, өгсөөд бай. Халзан толгойт оо, өгсөөд гэцгээв.


Буурлын өмнө босон зогсож, настанг дээдэлж, Бурханаасаа эмээ. Би ЭЗЭН билээ.


Учир нь гэм буруу нь гал мэт шатаж, Сундуу бут ба өргөст бутыг түймэрддэг. Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож, Дээшээ утаан багана мэт хөөрнө.


“Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна. Тэд ах дүүгийнхээ эсрэг, Хөршийнхөө эсрэг, Хот нь хотын эсрэг, Хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.


Бишрэлтэн нь энэ газраас устжээ. Чигч шударга нь хүмүүсийн дундаас үгүй болжээ. Цус урсгах гэж бүгэн хүлээнэ, эд бүгд. Бие биенээ тороор агнана, тэд.


Би энэ газрын оршин суугчдыг цаашид өрөвдөхгүй” гэж ЭЗЭН тунхаглаад “Гэвч үзэгтүн, Би хүмүүсийг бие биенийх нь гарт, хааных нь гарт унагана. Тэд тэр газрыг цохино. Би тэдний гараас тэднийг аврахгүй” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite