Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 3:16 - Ариун Библи 2013

16 ЭЗЭН ийнхүү айлдав. “Сионы охид бардам учраас толгойгоо өргөөд Өдсөн харцаар ширтэн алхаж, Хөл дэх гархиа хүртэл жингэнүүлэн Ихэмсгээр алхалж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 ЭЗЭН ийнхүү айлдав. “Сионы охид бардам учраас толгойгоо өргөн, өдсөн харцаар ширтэн алхаж, хөлийн бугуйвчаа хүртэл жингэнүүлэн ихэмсгээр алхаж байна.

Gade chapit la Kopi




Исаиа 3:16
16 Referans Kwoze  

Эзэн шүүлтийн Сүнс ба шатаагч Сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг дотроос нь ариусгасны


«Харагтун, Хаан Эзэн чинь чам уруу Даруухнаар, илжиг буюу эдэлгээний адгуусын төл, дудран унаад айсуй гэж Сион охинд дуулга» гэсэн юм.


Сионы охид оо, гарцгаа. Сэтгэл зүрхнийх нь баярын өдөр, хуримаар нь Соёрхож ээжийнх нь залсан титэмтэй Соломон хааныг харцгаа.


Ихэмсэг нүдтэй, дээгүүр харцтай хүмүүс ч бий.


Харин Есүс тэдэн уруу эргэж —Иерусалимын охид оо, Миний төлөө уйлахаа боль. Харин өөрсдийнхөө төлөө, хүүхдүүдийнхээ төлөө уйл.


Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болсон Ямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно. Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг зайлуулахад Та нар Миний ариун уулан дээр Дахин хэзээ ч үл ихэмсэглэнэ.


Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно.


Тэр өдөр Эзэн, хөл дэх гархи, толгойн зүүлт, саран хэлбэрт чимэглэл,


Сион охин, усан үзмийн талбай дахь овоохой шиг, Өргөст хэмхийн талбай дахь шовгор юмуу Бүслэгдсэн хот мэт болж хоцорчээ


Сүйрлийн өмнө бардам зан Уналтын өмнө ихэрхүү зан.


Харагтун, Түг түмдийн БУРХАН Эзэн, Өөрийн хангамж, туслалцааг Иерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна. Талхны бүх хангамж, усны бүх хангамж,


Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож, Эрх хүүхдүүд тэднийг захирна.


Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН магнайг нь нүцгэлнэ”.


Ихэмсэг харц, бардам зүрх нь буруутын дэнлүү бөгөөд нүгэл ажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite