Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 3:12 - Ариун Библи 2013

12 Ард түмэн минь! Хүүхдүүд тэднийг дарлаж, Эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, Та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, Замыг чинь будлиулж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Ард түмэн минь! Хүүхдүүд тэднийг дарлаж, эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, замыг чинь будлиулж байна.

Gade chapit la Kopi




Исаиа 3:12
15 Referans Kwoze  

Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгож, Эрх хүүхдүүд тэднийг захирна.


Харагтун, танай ард түмэн бол та нарын дундах эмэгтэйчүүд юм. Нутгийн чинь үүд хаалганууд Дайснуудад чинь өргөнөөр нээлттэй байна. Дааман хаалганы чинь хөндлүүдийг гал залгижээ.


Тэднийг орхи. Тэд сохруудын сохор удирдагчид юм. Сохор нь сохортоо газарчилбал хоёул нүхэнд унах болно гэхэд


Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж, Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана! Энэ нь төгсгөлд хүргэхэд та нар яах улс вэ?


Хүүгээ үхсэнийг Ахазиагийн эх Аталиа хараад босож хааны удмын бүх хөвгүүдийг устгав.


Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хаадаг. Та нар өөрсдөө ч ордоггүй, орох гэснийг нь ч оруулдаггүй.


Зам жимийг минь алдагдуулж, Хорлогдлоос минь ашиг олоход Хэн ч тэднийг эс хориглоно.


Хавчин дарладаг захирагч ухаанаар дутмаг байх, Харин шударга бус олзыг үзэн яддаг хүний Өдөр хоног уртсах.


Хаан нь балчир, ноёд нь өглөөжин найрладаг гүрэн, ээ хөөрхий!


ЭЗЭН түүний дотор Самуурлын сүнсийг цутгав. Тэд Египетийн бүх үйлсийг нь Бөөлжсөндөө хутгалдан согтуу хүн гуйвдаг шиг Төөрөгдөлд оруулав.


Ард түмнийхээ төлөө заргалдагч Эзэн чинь, Бурхан ЭЗЭН чинь ингэж айлдаж байна. “Үзэгтүн. Би гараас чинь согтуурлын аягыг, Хилэнгийнхээ аяганы шавхрууг авлаа. Чи дахин хэзээ ч уухгүй.


Миний ард түмнийг төөрөгдүүлдэг эш үзүүлэгчдийн талаар ЭЗЭН ийнхүү айлдаж байна. Тэд шүдээрээ хазах юмтай байхдаа “Амар амгалан” гэж хашхирдаг. Харин аманд нь юу ч хийдэггүй хүний эсрэг Тэд дайн зарладаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite