Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 3:10 - Ариун Библи 2013

10 Сайн сайхан түүнтэй хамт байна гэдгийг Зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд үйлдлийнхээ Үр жимсийг идэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Сайн сайхан яваарай гэж зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд өөрсдийнхөө үйлдлийн үр жимсийг идэх болно.

Gade chapit la Kopi




Исаиа 3:10
28 Referans Kwoze  

Учир нь ариун хүмүүсийн үйлчлэлд Түүний төлөө та нарын үзүүлсэн, бас үзүүлсээр байгаа үйлчлэл ба хайрыг чинь Тэр хайхралгүй орхихгүй. Бурхан шударга бус биш ээ.


Хэдийгээр нүгэлтэн зуу зуун удаа мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханаас эмээж, Түүний өмнө эмээгч нь илүү дээр юм гэдгийг би мэдэв.


Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно.


Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, Та нар ЭЗЭНийг хайгтун! Түүний захирамжийг тээж ирсэн хүмүүс ээ, Зөв шударгыг хай, төлөв байдлыг хай. Магадгүй ЭЗЭНий уурын өдөр Та нар нуугдсан байх болно.


ЭЗЭН айлдахдаа “Би сайн сайхны төлөө чамайг лавтай чөлөөлнө. Гай гамшиг, зовлон шаналангийн үед Би дайснаар чинь чамайг хангуулах болно.


ЭЗЭН түүнд —Хотын дундуур, Иерусалимын дундуур явж, энэ дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.


Зөвтийг бурууттай хамт устгах ийм хэрэг Танаас хол байг! Буруут нь зөвттэй бүү зэрэгцэг! Газар дэлхийн Шүүгч Та шударга шийдвэр эс гаргана гэж үү? гэв.


Иймээс Бурхан эх баригчдад сайнаар ханджээ. Ард түмэн олширч, маш хүчирхэг болов.


Чи цус бүү ид. ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэй гэгдэх зүйлийг үйлдэх аваас чи, мөн чиний хөвгүүд сайн сайхан явах болно.


“Зөвт нэгэнд нь шагнал байна, Шүүдэг Бурхан газар дэлхийд үнэхээр байна” гэж Хүмүүс хэлэх болно.


Амных нь үр жимс хүнийг сайнаар цатгадаг. Гарынх нь үйлс эргээд хүмүүнд цутгадаг.


Нүгэлтнүүдийг мөшгөдөг нь гай зовлон. Зөвт хүмүүсийг шагнадаг нь сайн сайхан.


Хэл гэдэг амилуулах бас үхүүлэх хүчтэй Хэн үүнд дурлана үр жимсийг нь хүртэнэ.


Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг амжилт олохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүрийг чи яллана. ЭЗЭНий зарц нарын өв нь энэ бөгөөд Тэдэнд Надаас зөвтгөл ирнэ” гэж ЭЗЭН зарлиг болгов.


Харин Миний тэдэнд тушаан хэлсэн нь «Дуу хоолойг минь дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар хүмүүс минь болно. Миний та нарт тушаасан бүх замаар алх, тэгвэл та нарт л сайн байх болно» гэсэн.


Би та нарыг үйлсийн чинь үр жимсний дагуу шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд Би ойд нь гал асаана» хэмээв” гэж хэл гэв.


Чи хушаар өрсөлдөж байгаа тул хаан мөн үү? Эцэг чинь идэж ууж, шударга ёс болон зөв шударгыг үйлдээгүй гэж үү? Тэгээд л тэр сайн байв.


Нүгэл үйлдэгч амь үхэх болно. Хүү нь эцгийнхээ хилэнцийг үүрэхгүй, эцэг нь ч хүүгийнхээ хилэнцийг үүрэхгүй. Зөвтөд зөв нь, буруутад гэм буруу нь байна.


Оршин суугчдынхаа үйлийн үрээс болж Дэлхий эзгүйрнэ.


Ерөөл нь зөвтийн тэргүүн дээр орших. Хүчирхийлэл нь буруутын аманд нууцлагдах.


тэр түүнд мөн “Чи таван хот захирах эрхтэй” гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite