Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 28:1 - Ариун Библи 2013

1 Хөөрхий еэ, Ефраимын согтуучуудын бардам титэм, Үржилт хөндийн аман дахь Цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг болох Дарсанд цохигдсон хүмүүс!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Ефраимын архичдын бардам титэм болон үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн нь дарсанд цохигдсон хүмүүс хөөрхийлөлтэй еэ!

Gade chapit la Kopi




Исаиа 28:1
28 Referans Kwoze  

Манай хааны өдөрт Ноёд нь дарсанд цохиулан өвчтэй болцгоов. Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгамуй.


Тэд бас дарсанд хөлчиж, Сархданд найгажээ. Тахилч хийгээд эш үзүүлэгч ч Сархданд хөлчүүрэв. Тэд дарсанд самуурч, сархданд гуйвж, Үзэгдэл үзэнгээ хөлчүүрхэн, шүүхэд согтуу байна.


Тэд өөрсдийгөө хамгийн сайн тосоор тосолж, Хулаар дарс уудаг боловч Иосефын балгасуудын төлөө гашууддаггүй.


Хөөрхий еэ, Сионд маадгар байгчид аа, Самарийн ууланд аюулгүй гэж бодогчид оо, Израилийн гэрийн очдог үндэстнүүдийн Ууганы алдартнууд аа!


“Гэвч та нар назир хүмүүст дарс уулгаж, Эш үзүүлэгчдэд «Та нар эш үзүүлж болохгүй» гэж тушаасан.


Тахилын ширээ бүрийн дэргэд Тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр сунайж, Торгуулагсдын дарсыг Бурханыхаа гэрт уудаг.


Израилийн гэрт Би Жигшмээр зүйлийг харсан. Ефраимын садарлал тэнд байна, Израиль ч өөрийгөө бузарлав.


Израилийн бардамнал Өөрийнхөө эсрэг гэрчилнэ. Израиль, Ефраим хилэнцдээ бүдэрнэ. Иуда ч тэдэнтэй бүдэрчээ.


Садарлалд өөрсдийгөө зориулжээ. Дарс болоод шинэ дарс ухааныг алдууруулдаг.


Ефраим болон Самарийн оршин суугчид Бүгд үүнийг мэддэг. Зүрхний бардамнал, их зангаар Тэд ярихдаа:


Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.


Дарс уухдаа баатар, Сархад найруулахдаа зоригтой байгчид хөөрхий еэ!


Сархдад согтуурахаар хойноос нь хөөцөлдөн өглөө эрт босож, Дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид хөөрхий еэ!


Золгүй агаад зовогч нь хэн байв? Хэрүүл хийгээд гомдлол хэн тарив? Шалтаг үгүй атал шарх хэн олов? Улаан нүдлэгч нь хэн бэ?


Ремалиагийн хүү Пека ганц өдрийн дотор Иудад зуун хорин мянган хүнийг буюу бүх зоригт эрсийг хядсан юм. Учир нь тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг орхисон юм.


Израилийн хаан Пекагийн өдрүүдэд Ассирийн хаан Тиглат-пилесер ирж, Нафталийн бүх газар нутаг буюу Ион, Абел-бет-маака, Ианоа, Кедеш, Хазор, Гилеад болон Галилийг эзлэн авч, тэднийг Ассири уруу олзлон авч явжээ.


Хүч чадалдаа эрдсэн бардамналыг чинь Би буулган эвдэнэ. Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно.


Гэсгээлийн өдөр Ефраим эзгүйрнэ. Израилийн овгууд дээр зайлшгүй болох юмыг Би тунхагласан.


Эзэн Иаковын эсрэг үг илгээв. Энэ нь Израиль дээр буув.


Ийм учраас ЭЗЭН тэдний эсрэг дайснуудыг нь Резинээс өдөөн босгох болно.


Самарийн уулан дээрх Башаны үнээнүүд ээ, Энэ үгийг сонс. Ядууг дарлаж, гачигдагсдыг няц дардаг та нар “Одоо авчир, бид ууя” гэж эздэдээ хэлдэг.


Та нар зааны ясан орон дээр хажуулагсад, Буйдан дээрээ тэрийн хэвтэгчид, Сүргээс хургуудыг, хашаан дундаас тугалуудыг идэгчид юм.


Эзэн БУРХАН Өөрөөрөө тангараглаж байна. Түг түмдийн ЭЗЭН Бурхан тунхаглаж байна. “Би Иаковын ихэрхэлд дургүйцэж, Цайзуудыг нь үзэн ядна. Тиймээс хот болон түүнийг дүүргэгч бүхнийг Би тушаах болно.”


Swiv nou:

Piblisite


Piblisite