Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 27:8 - Ариун Библи 2013

8 Та түүнийг няцаахдаа Зөв хэмжүүрээр шийтгэж, Дорнын салхитай өдрийнх мэт Догшин салхиараа түүнийг авч явна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Та түүнийг няцаахдаа зөв хэмжүүрээр шийтгэж, дорнын салхитай өдрийнх мэт түүнийг догшин салхиараа авч явна.

Gade chapit la Kopi




Исаиа 27:8
33 Referans Kwoze  

Израилийн хөвгүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун. Энэ газрын оршин суугчдын эсрэг ЭЗЭНд зарга байна. Итгэмжит байдал, энэрэл ба Бурханыг мэдэх мэдлэг Энэ газарт, учир нь, алга.


Гэвч тэр нь хилэнгээр сугалагдав. Тэр нь газарт хаягдав. Дорнын салхи түүний жимсийг хатаажээ. Түүний хүчит мөчир ч хугалагдсанаар хувхайрав. Гал түүнийг шатаажээ.


Намайг засаач ЭЗЭН, гэвч уур хилэнгээрээ бус, Шударга ёсоор засаач. Эс тэгвэл Та намайг хоосон болгоно.


Тэр үед энэ ард түмэнд болон Иерусалимд ийн хэлэх болно. — Цөлийн нүцгэн дов толгодоос ард түмний минь охиныг чиглэн халуун салхи ирэх болно. Энэ нь шигшин цэвэрлэх салхи мэт бус, харин


Хэдийгээр та нар эдүгээ түр зуур, шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг.


Тэр хулсан дунд үржил шимтэй байвч Дорнын салхи ирж, ЭЗЭНий салхи цөлөөс өгсөж байна. Ундарга нь ширгэж, булаг нь хатах болно. Бүх л үнэт эдлэлийнх нь эрдэнэсийн санг тэр дээрэмдэнэ.


Зарц Иаков минь ээ, бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би чамтай хамт. Учир нь Миний чамайг зайлуулсан бүх үндэстнийг Би бүрэн устгана, Чамайг харин Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг зохистойгоор засах бөгөөд Чамайг шийтгэлгүй яасан ч орхихгүй” гэж айлдаж байна.


Учир нь чамайг аврахын тулд Би чамтай хамт байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Учир нь та нарыг дунд нь тараасан үндэстнүүдээ Би бүрэн устгах бөгөөд Зөвхөн чамайг Би бүрэн устгахгүй. Гэвч Би чамайг шударгаар гэсгээж, Чамайг яав ч шийтгэлгүй орхихгүй»


Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.


Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно.


Би мөнхөд заргалдахгүй, Үргэлж ууртай байхгүй. Эс тэгвэл сүнснүүд ч, Миний бүтээсэн амьсгалууд ч Өмнө минь сульдах болно.


“Би чамайг эгшин зуур орхисон боловч Агуу өршөөл энэрлээр чамайг цуглуулна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхийг чинь хөөхдөө өгсөн Салалтын гэрчилгээ нь хаана байна вэ? Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь Би чамайг худалдсан юм бэ? Үзэгтүн, та нар хилэнцээсээ болж худалдагдсан, Эх чинь ч гэмт үйлдлээс чинь болж хөөгдсөн.


Сион уул болон Иерусалимд Эзэн бүх ажилаа дуусгамагц “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ.”


Юунд та нар ташуурдуулах гээд байна? Юу гэж та нар урваж тэрслээд байна? Толгой нь нэлдээ өвчтэй, Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.


Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг. Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг.


Харин Тэр өршөөнгүй байж Хилэнц нүглийг уучилж, эс устгасан. Уураа олонтаа эргүүлэн авч, Бүхий л хилэнгээ Тэр эс хөдөлгөсөн.


Үнэндээ хүний уур хилэнгээр ч Та магтагдах болно. Харин уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.


ЭЗЭН, хилэн дотроо Намайг бүү зэмлээч, Шатаж буй уурандаа Намайг бүү гэсгээгээч!


ЭЗЭН, уураараа намайг бүү зэмлээч. Хилэнгээрээ намайг бүү гэсгээгээч.


Тэрээр хүч чадлын аугаагаараа надтай тэмцэлдэх байсан уу? Үгүй, Тэрээр заавал надад анхаарал тавихсан.


Үргэлжид тэмцэлдэхгүй, Уураа ч Тэрээр мөнхөд хадгалахгүй.


Зөвт байдлыг баяртайгаар үйлдэгч, Замуудад тань Таныг санадаг хүнтэй Та уулзана. Үзэгтүн, бид нүгэл үйлдэж, Үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсээр байсан учир Та уурласан. Бид аврагдах болов уу?


Эзэн татгалзсан ч мөнхөд бус.


Энэлэлд Тэр хүргэсэн ч Энэрэл хайр нь аугаа тул өршөөл нь бат.


Swiv nou:

Piblisite


Piblisite