Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 27:10 - Ариун Библи 2013

10 Бэхлэгдсэн хотууд хоосорч, Эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин хэвтэж, Мөчрүүдийг нь иднэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Бэхлэгдсэн хотууд хоосорч, эдлэн газар нь цөл мэт мартагдана. Тэнд тугал бэлчин, мөн хэвтэж, мөчрүүдийг нь иднэ.

Gade chapit la Kopi




Исаиа 27:10
24 Referans Kwoze  

Ароерын хотууд орхигдож, Мал сүргийн хэвтэр болно. Тэнд хэн ч тэднийг цочирдуулахгүй.


Тиймээс та нараас болж Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно.


Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүнд ярин “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдав. «Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно»” гэсэн.


Би энэ өргөөг Шило шиг болгож, энэ хотыг ч Би дэлхийн бүх үндэстэнд хараал болгоно”» гэж хэл гэв.


Тэр өдөр хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт, Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно. Тэнд зэлүүд байх болно.


Тиймээс Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс толгодод, жалга хөндийнүүдэд, хоосорсон балгасуудад мөн эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, тэдэнд элэглэл болсон хаягдсан хотуудад ингэж айлдаж байна.


Сион уул эзгүйрч Цөөвөр чононууд холхив.


Тогтоосон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд халаглана. Гулдан хаалга бүр нь эзгүйрэв. Тахилч нар нь санаа алдаж, Онгон охид нь энэлж, тэр хот гашуудав.


Ариун хотууд тань зэлүүд, Сион ч зэлүүд Иерусалим ч эзгүй боллоо.


Учир нь Та хотыг овоо, Бэхлэгдсэн хотыг балгас болгов. Харийнхны шилтгээн нь хот байхаа больж, Хэзээ ч дахин сэргээгдэхгүй.


Хүрзээр боловсруулдаг байсан бүх толгодын сундуу бут хийгээд өргөст бутнаас нь та нар айж тэнд очихгүй. Харин тэр нь үхрийн бэлчээрлэх, хоньдын талхлах газар болно.


Тэр өдөр хүн охин бяруу ба хоёр хонь амьд байлгах болно.


Ойд мөндөр орж Хот доош шигдэх болно.


Цөл хийгээд хагсмал газар баярлан Эзгүй тал ч баясан замар цэцэг мэт дэлгэрнэ.


Тэгэхэд чи зүрхэндээ «Би хүүхдүүдээсээ хагацсан, Хүүсэр, цөлөгдсөн болоод тэнүүлч тул Хэн тэднийг надад төрүүлэх вэ? Хэн тэднийг өсгөх вэ? Үзэгтүн, би ганцаараа үлджээ. Тэд хаана байв аа?» гэж хэлнэ.”


ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас Амар амгалан сүргүүд дуугуй болгогдоно.


Тэгэхэд Вавилоны хаан тэднийг Хамат газрын Риблад цохин алав. Ийнхүү Иуда газар нутгаасаа цөлөгджээ.


Самуурсан хот нурж, Байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.


Swiv nou:

Piblisite


Piblisite