Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 26:9 - Ариун Библи 2013

9 Шөнөөр сэтгэл минь Таныг хүсэмжлэн сүнс минь Таныг шаргуу эрэлхийлнэ. Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед Ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Шөнөөр миний сэтгэл Таныг хүсэмжлэн, үнэхээр миний сүнс өөрийнхөө дотор Таныг шаргуу эрэлхийлнэ. Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед ертөнцийн суугчид зөв явдалд суралцана.

Gade chapit la Kopi




Исаиа 26:9
28 Referans Kwoze  

Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.


Тогтоолууд тань шударга тул Тандаа талархахаар би шөнө дунд ч босох болно.


Бурхан, Та миний Бурхан Би Таныг эртлэн хайх болой. Усгүй, хуурай, ангамал газарт Сэтгэл минь Танаар цангаж, Бие махбод минь Таныг Хүсэн тэмүүлж байна.


Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв.


Тэр цагт асар хүчтэй газар хөдлөлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хөдлөлтөд долоон мянган хүн үхсэн бөгөөд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг өргөв.


Тэр өдрүүдэд Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв.


Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун.


Намайг хайрлагсдыг би хайрлана. Намайг хичээнгүйлэн хайгсад намайг олно.


“Зөвт нэгэнд нь шагнал байна, Шүүдэг Бурхан газар дэлхийд үнэхээр байна” гэж Хүмүүс хэлэх болно.


Тэд буруугаа мэдээд, Миний нүүрийг эрэлхийлэх хүртэл нь Би явна, байдаг газартаа буцна. Зовлон шаналал дундаа тэд Намайг хичээнгүйлэн хайх болно.


Үүгээр Иаковын хилэнц уучлагдана. Энэ нь нүглийг нь зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг Бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон ба Утлагат тахилын ширээ эс тогтоно.


Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр Сэтгэл минь ЭЗЭНийг хүлээнэм, Манаач хүн өглөөг хүлээхээс ч илүүгээр.


Тэгээд бүх хүн эмээж, Бурханы ажлыг тунхаглан Үйлдсэнийг нь тунгаан бодох болно.


Ингэснээр, ЭЗЭН хэмээх нэртэй Та л ганцхан Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг Тэд мэдэх болтугай.


Өөрсдийг нь алах цагт тэд Түүнийг хайж, Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан.


Чөмөг, өөхөнд юм шиг Сэтгэл минь цатгалан бөгөөд Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөнө.


Тэр бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна.


Аяа ЭЗЭН, би Таны нэрийг шөнө санаж, Таны хуулийг сахив.


Дотор чинь ЭЗЭНээс эмээх, Зарцынх нь дуу хоолойг дуулгавартай дагах, Харанхуйд явж, гэрэлгүй байх хэн бэ? Тэрээр ЭЗЭНий нэрд итгэж, Бурхандаа найдагтун.


Босогтун, шөнийн харуулуудын эхэнд Шөнөөр чангаар хашхир. Эзэний оршихуйн өмнө зүрхээ ус мэт асга. Өлссөнөөс болж гудамж бүрийн эхэнд үрэгдэж буй Балчир хүүхдүүдийнхээ амийн төлөө Түүнд гараа дээш өргө” гэнэ.


Хүсэн хүлээгсэд хийгээд Өөрийг нь хайгсдад ЭЗЭН сайн.


Тиймээс Би уур, хилэн ба хилэнт гэсгээлтээр чиний эсрэг шүүлтүүд гүйцэлдүүлэхэд, энэ нь чамайг тойрогч үндэстнүүдэд тохуу, ёжлол, сургамж хийгээд хиртхийлт болно. ЭЗЭН Би айлдлаа.


Тэр бидний Бурхан ЭЗЭН. Түүний шүүлтүүд бүх дэлхийд байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite