Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 26:21 - Ариун Библи 2013

21 Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг Хилэнцийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусаа илчлэн Алагдагсдыг дахин далдлахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг нүглийнх нь төлөө шийтгэхээр Өөрийнхөө газраас ирэх гэж байна. Дэлхий асгарсан цусыг илчлэн, алагдагсдыг дахин далдлахгүй.

Gade chapit la Kopi




Исаиа 26:21
28 Referans Kwoze  

Иймээс “Би орших газраасаа Гэрэл доторх гялалзсан халуун мэт, Ургац хураах үеийн аагим халуун шиг Шүүдрийн үүл мэт Тайван харж байх болно гэж ЭЗЭН надад айлдав.


Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг, Хилэнцийнх нь төлөө буруутныг Би шийтгэнэ. Би ихэмсэг хүмүүсийн дээрэнгүй занг эцэс болгоно. Хэрцгий догшин хүмүүсийн бардам занг басамжилна.


Өө, газар дэлхий, цусыг минь бүү далдал, Гаслах дуунд минь байх газар бүү үлдэг!


Яагаад гэвэл тэд ариун хүмүүс ба эш үзүүлэгчдийн цусыг урсгасан тул Та тэдэнд уулгахаар цус өгсөн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.


Энэ нь ертөнцийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм.


Мунхгууд аа, гаднахыг бүтээсэн Тэр доторхыг мөн бүтээгээгүй гэж үү?


Тэгээд Тэр надад —Хүний хүү чи, тэдний юу үйлдэж буйг буюу Намайг ариун газраас минь хол байлгахаар Израилийн гэрийн энд үйлдэж буй асар их жигшүүрийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрийг дахин харах болно гэв.


Эш үзүүлэгчид, ариун хүмүүс ба дэлхий дээр алагдсан бүх хүний цус чиний дотроос олдсон юм гэлээ.


Тэнгэр түүний хилэнцийг илчилж, Газар дэлхий түүний эсрэг босох болно.


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр Та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Гэвч түг түмдийн ЭЗЭН Өөрийгөө чихэнд минь илчлээд “Та нарыг үхтэл энэ хилэнц үнэхээр уучлагдахгүй” гэж түг түмдийн БУРХАН Эзэн айлдав.


Түг түмдийн ЭЗЭН Чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галын дөлөөр шийтгэнэ.


Үзэгтүн, Миний өмнө бичигдсэн бөгөөд Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө, Би өвөрт нь төлнө.


Та нарын хилэнц хийгээд эцэг өвгөдийн чинь хилэнцийг хамтад нь төлнө гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэд уулан дээр утлага уугиулж, Толгод дээр Намайг доромжлов. Тиймээс Би урьдын үйлсийг нь өвөрт нь хэмжин буцаана.”


Хотоос гарах их шуугиант дуу, Сүмээс гарах дуу чимээ бол Дайснуудынхаа үйлийн хариуг барьж байгаа ЭЗЭНий дуу юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite