Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 26:2 - Ариун Библи 2013

2 Үүд хаалгаа нээн итгэмжит байдлыг сахигч, Зөвт үндэстнийг оруул!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Дааман хаалгаа нээн, итгэмжит байдлыг сахигч нэгэнийг болон шударга зөв үндэстнийг оруул.

Gade chapit la Kopi




Исаиа 26:2
25 Referans Kwoze  

Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ.


ЭЗЭНий үүд хаалга энэ юм. Зөвт нэгэн түүгээр орно.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Үндэстнүүдийн эд баялгийг чамд ирүүлж, Хаадыг нь авчрахын тулд Үүд хаалга чинь өдөр ч, шөнө ч хаагдахгүй, Ямагт нээлттэй байх юм.


Үүд хаалгаар гарцгаа гарцгаа. Ард түмний замыг бэлдэцгээ. Замыг тэгшил, тэгшилцгээ. Чулууг нь зайлуулагтун. Ард түмний төлөө туг босгогтун.


Үндэстнүүд зөвт байдлыг чинь, Хамаг хаад алдрыг чинь үзнэ. ЭЗЭНий амаар нэрлэсэн Шинэ нэрээр чамайг дуудна.


Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн, аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа.


Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, Мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, Газрыг мөнхөд эзэмшинэ.


Зөвт байдал дотор чи байгуулагдан, Айхгүй тул дарлал зовлонгоос хол байж, Аюул чамд ойртохгүй учраас Сүйрэл хүчирхийллээс чи хол байна.


Би Таны сонгогдогсдын сайн сайхныг харж, Таны үндэстний баяр хөөрт баясаж, Өвөөр тань бахархахын тулд юм.


Та нар Надад тахилчдын хаант улс, ариун үндэстэн болох болно.” Энэ үгсийг чи Израилийн хөвгүүдэд хэл гэв.


Үндэстнүүд тэр гэрлээр алхацгааж, газрын хаад тийшээ алдраа авчирна.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ард түмнүүд, тэр ч байтугай олон хотын оршин суугчид ирнэ.


Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч, Эдгэрэлт чинь үтэр түргэн өсөж, Зөвт байдал чинь чиний өмнө явах бөгөөд ЭЗЭНий алдар чиний арын хамгаалалт болно.


Хайртууд аа, би та нарт бидний хуваалцдаг авралын тухай бичихээр бүх зүтгэлээ гаргаж байхдаа, ариун хүмүүст тушаагдсан итгэлийн төлөө тэмцэхийг ятган бичих шаардлагатай хэмээн бодлоо.


Харин Түүний амлалтын дагуу зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг бид хүлээн байна.


Сүр жавхлангийн Хаан орж ирлээ, Гулдан хаалганууд аа, толгойгоо өргөж, Мөнхийн үүднүүд ээ, өргөгдөгтүн!


Надад зөвтийн үүд хаалгыг нээгээч. Би түүгээр орж, би ЭЗЭНд талархал өргөнө.


ЭЗЭНий дотор Израилийн бүх үр удам зөвтгөгдөн, алдаршина.


Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг амжилт олохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүрийг чи яллана. ЭЗЭНий зарц нарын өв нь энэ бөгөөд Тэдэнд Надаас зөвтгөл ирнэ” гэж ЭЗЭН зарлиг болгов.


Нутагт чинь хүчирхийлэл, Хил хязгаарын чинь дотор Эвдрэл ба сүйрэл дахин сонсогдохгүй. Харин чи хана хэрмүүдээ Аврал гэж, Гулдан хаалгануудаа Магтаал гэж нэрлэнэ.


Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, Гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэхийн тулд болой.


Зөвт байдал нь гэрэл гэгээ мэт, Аврал нь шатаж буй бамбар мэт гарч ирэх хүртэл Сионы төлөө Би дуугүй байхгүй, Иерусалимын төлөө Би чимээгүй байхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite