Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 26:14 - Ариун Библи 2013

14 Үхдэл нь амьдрахгүй, сүүдрүүд босохгүй. Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж, Тэдний аливаа дурсамжийг арилгасан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Үхдэл нь амьдрахгүй, салан одсон сүнснүүд босохгүй. Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж, тэдний аливаа дурсамжийг арилгасан.

Gade chapit la Kopi




Исаиа 26:14
25 Referans Kwoze  

Зөвтийн дурсамж нь ерөөл. Буруутын нэр нь ялзрал.


Хүмүүс та нарт “Шивтнэн чалчдаг сүнс дуудагчид ба шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн өмнөөс үхэгсдээс асууна гэж үү?


Тэд Баал-пеортой нийлж, Үхэгсдийн тахилыг иджээ.


Үхэгсдээс үлдсэн нь мянган жилийг дуустал амилсангүй. Энэ бол анхны амилал юм.


Бос, хүүхдийг эхтэй нь авч, Израиль нутагт оч. Хүүхдийн амийг хайгчид үхсэн гэв.


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр Та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Хойчийг нь таслаач. Ирэх үед нэрсийг нь арчуулаач!


Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд Та тэдний хотуудыг нураасан агаад Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.


Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй.


Ийнхүү ЭЗЭН тэр өдөр Израилийг египетчүүдийн гараас аварлаа. Далайн эрэг дээрх египетчүүдийн цогцсыг Израиль харав.


Таны үхэгсэд амилж, Цогцос минь босно. Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун. Таны шүүдэр нь гэрлүүдийн шүүдэр мэт билээ. Газар нь сүгүүдийг гаргана.


Ёс бусыг үйлдэгчид тэнд унасан Тэд газар хөсөр унаад, Дахин босож үл чадна!


Түг түмдийн Бурхан ЭЗЭН, Израилийн Бурхан, Та бүх үндэстнийг шийтгэхээр босооч. Ёс бусыг тэрслэн үйлдэгчдийг Бүү өршөөгөөч. Села


Чихтэй боловч сонсдоггүй, Аманд нь амьсгал алга.


Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй. Учир нь тэдний дурсамж мартагджээ.


Түг түмдийн ЭЗЭН Чамайг аянга, газар хөдлөлт, их дуу чимээ, хуй салхи, шуурга, түймэрдэгч галын дөлөөр шийтгэнэ.


бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.


Замхран оддог үүл адил Үхэгсдийн орон уруу явагсад тэндээсээ гардаггүй.


Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж, Түүний нэр хаана ч байхгүй болдог.


Тээсэн хэвлийнүүд нь тэднийг мартаж, Өт хорхой тэднийг амтархана. Дахин тэрээр дурсагдахгүй болж, Хорон муу байдал мод мэт таслагдана.


Swiv nou:

Piblisite


Piblisite