3 Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм.
Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана.
Дараа нь би —Эзэн минь, хэр удаан тэгэх вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, Орон байр эзгүйрч, Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.
Хүн бүр усан үзмийн ба инжрийн модныхоо дор сууна. Хэн ч тэднийг үл айлгана. Учир нь түг түмдийн ЭЗЭНий ам айлдав.
Тиймээс Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс толгодод, жалга хөндийнүүдэд, хоосорсон балгасуудад мөн эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, тэдэнд элэглэл болсон хаягдсан хотуудад ингэж айлдаж байна.
Тэр өдөр хатуу газарт хадсан гадсыг зайлуулна. Тэр хугарч унана. Дээр нь өлгөгдсөн ачаа ч тасарна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглав. Учир нь ЭЗЭН ийнхүү айлдсан билээ.
Кедарын хөвгүүдийн хүчит эрсийн үлдсэн тоо нь цөөн байх болно” гэж Израилийн Бурхан ЭЗЭН айлджээ.”
Эл цөлмөгдсөн газар нутаг энэ он жилүүдэд далан жил гүйцтэл Амралтаа сахив. Энэ нь Иеремиагийн амаар хэлсэн ЭЗЭНий үг биелэгдэхийн тулд ийнхүү Амралтын жилээ эдэлсэн байлаа.
ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу өнөөдрийнх шиг тарааж шиджээ” гэж хэлэх болно.
“Бүх нутаг хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.
Сонсож, анхаарал тавь, битгий бардамна. Учир нь ЭЗЭН айлджээ.
Би талбайг эзгүйрүүлэн хаяад, Тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй. Харин сундуу бут, өргөст бут ургана. Түүн дээр бороо бүү оруул гэж Би үүлэнд тушаана”.
Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно.
Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно.
Тэр өдөр та нараар тохуу хийж, Гашуун эмгэнэлээр гашуудаж «Бид бүрмөсөн устгагдлаа. Ард түмний минь хувийг Тэр сольдог. Тэр надаас хэрхэн хураав! Талбайнуудыг маань Тэрслүүчүүдэд Тэр тараав»
Гэвч энэ нь тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгд нүхэнд хүлэгдэж, Хорионы гэрүүдэд нууцлагджээ. Тэд олз болсонд Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн ч “Буцааж өг” гэж хэн ч хэлэхгүй.