Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 24:2 - Ариун Библи 2013

2 Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Хүмүүс тахилч шиг, боол эзэн шигээ, шивэгчин хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан мэт байх болно.

Gade chapit la Kopi




Исаиа 24:2
26 Referans Kwoze  

Ард түмэнд ямар байна, Тахилчид ч тийн байна. Тиймээс Би тэднийг Замуудынх нь төлөө шийтгэж, Үйлсийнх нь төлөө тэдэнд хариу төлөх болно.


Эш үзүүлэгчид нь нүгэлд унасан, Тахилч нар нь хилэнцэд ороогдон Шударга хүний цусыг урсгасан тул


Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Иерусалимын оршин суугчид дээр уур хилэн минь асгарсан шиг та нарыг Египетэд орох үед Миний хилэн та нар дээр асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Харин энэ газрыг та нар дахиад харахгүй.” гэв.


Нетаниагийн хүү Ишмаел ба түүнтэй хамт байсан арван хүн босож, нутгийг захируулахаар Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг илдээр цохиж, алав.


Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана.


Тиймээс хүн номхтгогдож, хүн басамжлагдсан ч гэсэн Тэднийг бүү уучлаг.


Илднээс амь гарагсдыг тэрээр Вавилон уруу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүний болон хөвгүүдийнх нь боол болцгоосон билээ.


Өлсгөлөнгийн жилээс өмнө Иосефт хоёр хүү төрөв. Тэднийг Оны тахилч Потиферагийн охин Асенат Иосефт төрүүлжээ.


Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм.


Тэд бас дарсанд хөлчиж, Сархданд найгажээ. Тахилч хийгээд эш үзүүлэгч ч Сархданд хөлчүүрэв. Тэд дарсанд самуурч, сархданд гуйвж, Үзэгдэл үзэнгээ хөлчүүрхэн, шүүхэд согтуу байна.


Учир нь ард түмэн гэдэг охины минь хилэнц Содомын нүглээс ч үлэмж их ажээ. Хормын дотор хөмрүүлэгдсэн Содом уруу Ямар ч гар эргээгүй билээ.


Тэднийг тараагч нь ЭЗЭН агаад тэд ойшоогдохоо болив. Тахилч нар үл хүндлэгдэж, Ахмадууд эс хайрлагдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite