Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 23:12 - Ариун Библи 2013

12 Тэр “Сидоны гутаагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи Ямар ч амралт олохгүй” гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэр “Сидоны дарагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи ямар ч амралт олохгүй” гэж айлдав.

Gade chapit la Kopi




Исаиа 23:12
21 Referans Kwoze  

Босоо ятгачид, хөгжимчид, бишгүүрчид, бүрээчдийн эгшиг аялгуу цаашид чиний дотор сонсдохгүй. Олон янзын уран дархчуул ч чиний дотор цаашид олдохгүй. Тээрмийн чимээ ч чиний дотор цаашид сонсдохгүй.


Онгон охин Вавилон оо, Доош бууж шороон дээр суугтун. Халдеи охин оо, Сэнтий байхгүй газар дээр суу. Чамайг цаашид булбарай, туяхан гэж дуудахгүй.


Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж, Киприйн арлуудын нарс модоор хийсэн Тавцанг чинь тэд зааны соёогоор шигтгэсэн.


“Зайлагтун! Бузар” хэмээн хүмүүс тэдэн уруу хашхирна. “Зайл, зайл, бүү хүр!” Тэгээд тэд зугтан хэсүүчилж, “Тэд цаашид энд суух ёсгүй” гэж Үндэстнүүдийн дунд хэлэгдэв.


Бидний дундах хүчтэнүүдийг ЭЗЭН үл хэрэгсэв, Залуусыг минь хүртэл няц дарахаар товлон Миний эсрэг дуудав. Иудагийн онгон охиныг Дарс шахах адил ЭЗЭН нухчин гишгэлэв.


Зовлон зүдүүр, хэрцгий боолчлол дор Иуда цөллөгт одов. Зон үндэстний дунд суугаад амралт эс олов. Зовол хавчил дунд түүнийг, мөшгөгсөд нь гүйцэж барив.


Онгон охин Египет ээ, Гилеад уруу явж, гавар олж ав. Чи эмчилгээнүүдээ дэмий л олшруулав. Чамд ямар ч эдгэрэл байхгүй.


Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Нүд минь шөнө ч өдөр ч нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Ард түмний минь онгон охин хүчтэй цохиулж, Хөндүүртэй халдварт шархтай бэртээд хэвтэж байна.


“Халдеи охин оо, Дуугүй суу, харанхуй уруу яв. Чамайг цаашид Хаанчлалуудын эзэгтэй гэж дуудахгүй.


түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. “Онгон охин Сион минь чамайг тэр басамжлан элэглэв. Иерусалим охин минь чиний араас толгойгоо тэр сэгсрэв.


Хаа хол газраас суурьшихаар Хөл дээрээ тэдний дүүрч ирсэн, Эртний өдрүүдээс эхтэй, Энэ та нарын наргиант хот уу?


ЭЗЭН тэднийг Израилийн гарт өгч, Израиль тэднийг цохиж, агуу Сидон, Мисрефот-маим болон Мизпагийн хөндий хүртэл тэднийг дорно зүгт мөшгөн хөөж, зугтаалган алдалгүйгээр цохив.


Хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж, Ашурыг мөн Еберийг зовооно. Ингээд тэд ч бас сүйрнэ гэлээ.


Зебулун далайн эрэгт амьдран сууж Усан онгоцны зогсоолтой болж, Бас нутгийнх нь хил хязгаар Сидон хүртэл өргөжнө.


Киттимийн эрэгт гатлан оч, Кедар уруу илгээн анхааралтай ажиглаж, Үүнтэй адил зүйл болж байсан эсэхийг хар.


Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг ирнэ. Тиймээс тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн үйлдэлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд, ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ.


Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite