Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 22:5 - Ариун Библи 2013

5 Түг түмдийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд Үймээн самуун, гишгэл талхлал хийгээд Түйвээний нэг өдөр бий тул хэрэм нурж, Тусламж эрсэн хашхираан уулсад нүргэлнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Учир нь түмэн цэргийн БУРХАН Эзэнд үзэгдлийн хөндийд сандаргах хийгээд гишгэх ба түйвээх нэг өдөр бий. Энэ бол хэрмийг нурааж, уулын эсрэг хашхирах өдөр юм.

Gade chapit la Kopi




Исаиа 22:5
22 Referans Kwoze  

Тэгээд тэд уулсад хандан “Бидэн дээр унаач”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно.


Хамгийн сайн нь өргөст ургамал, Хамгийн чигч шулуун нь сундуу шивээ мэт тул Харуулыг чинь тавих тэр өдөр шийтгэл чинь ирнэ. Тэгэхэд тэдний үймээн самуурал ирэх болно.


Өстнүүд нь захирагч болж, Дайснууд нь дэвжив. Гэмт үйлдэл нь тоо томшгүй болсон тул ЭЗЭН түүнийг энэлгэжээ. Хүүхдүүд нь өстнийхөө өмнө Олзныхон болж, туугдан оджээ.


Тэд Исаиад —Хезекиа ингэж хэлэв. “Энэ өдөр зовлон шаналан, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадал алга.


Би түүнийг сүсэг бишрэлгүй үндэстний эсрэг, Уур хилэнг минь хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, Дээрэмдсэн зүйлийг олзлон, Тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Бас Израилийн ёс бус нь болсон Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тахилын ширээнүүд дээр нь сундуу, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмрөөч” гээд, Толгодод “Бидэн дээр унаач” хэмээн хэлэх болно.


Эзэн Иаковын бүх сууцыг Эс хэлтрүүлэн залгив. Уур хилэндээ Тэрээр, Иуда охины бүх бэхлэлтийг нурааж, Газартай нь тэгшлэв. Хаанчлал болон хан хөвгүүдийг нь бузарлав.


Аяа хөөрхий! Тэр өдөр агуу бөгөөд Түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлон шаналангийн үе боловч Үүнээсээ тэр аврагдана.


Үзэгдлийн хөндийн тухай зөн. Эдүгээ та нарт юу тохиолдоод, Та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?


Иудейд байгсад нь уулс уруу зугтаг.


ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина. Өтөг бууцны шавхайд сүрэл гишгэгдэх лугаа адил Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.


Одоо би усан үзмийнхээ талбайд юу хийх гэж байгаагаа Та нарт өгүүлье. Би хайс шивээг нь авч хаяад, шатаана. Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.


Хааны зарлигаар зарлагууд яаран гарч явцгаав. Сусагийн цайзнаа ч зарлиг гарч, хаан, Хаман нар дарс уухаар сууцгаахад Суса хот үймэв.


Ахлах хамгаалагчтай хамт байсан халдеичуудын бүх цэрэг Иерусалимын эргэн тойрон дахь бүх хана хэрмийг нураав.


Тэд Исаиад —Хезекиа ингэж хэлэв “Энэ өдөр зовлон шаналан, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадал алга.


“Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд Ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй. Уурандаа Би тэднийг гишгэлж, Хилэгнэсэндээ тэднийг дэвсэлжээ. Шүүс нь дээл уруу минь үсэрч, Би бүх хувцсаа бузарлачихлаа


Би уурандаа ард түмнүүдийг гишгэлж, Хилэгнэсэндээ тэднийг согтоон, Шүүсийг нь газарт асгасан юм.”


Дэлхийн оршин суугч аа, чиний дээр хувь зохиол чинь иржээ. Цаг нь ирэв. Уулсын дээр баярт уухай бус, үймээн самууны өдөр ойртож байна.


Тэр өдөр бол хилэнгийн өдөр, Шаналан, шахааны өдөр, Эвдрэл, эзгүйрлийн өдөр, Түнэр харанхуйн өдөр, Үүлс, өтгөн харанхуйн өдөр,


Сион охины хана хэрмийг устгахаар ЭЗЭН шийджээ. Шугам татаж, мутраа сүйтгэхээс Үл холдуулжээ. Хана хэрэм ба хамгаалалтыг харуусуулав. Бүгд хамтдаа сульдан доройтов.


Swiv nou:

Piblisite


Piblisite