Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 22:2 - Ариун Библи 2013

2 Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо. Чиний алагдсан хүмүүс Илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлтэй хот оо. Чиний алагдсан хүмүүс илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.

Gade chapit la Kopi




Исаиа 22:2
16 Referans Kwoze  

Ард түмний минь нутаг, Сундуу бут, өргөст бутаар дүүрэх газрын төлөө, Баясгалант хот, жаргалтай бүх гэрүүдийн төлөө гашууд!


Хараач ЭЗЭН, Үзэгтүн! Хэнийг Та ингэв? Эмэгтэйчүүд үр хүүхдээ, Эрүүл төрсөн балчир хүүхдүүдээ идэх ёстой юм гэж үү? Эзэний ариун газарт эш үзүүлэгч ба тахилч Алуулах ёстой юм гэж үү?


Хээр тал уруу би гарч харвал, Үзэгтүн, илдээр хядуулсан хүмүүс байна! Хотод мөн орж ирвэл, Харагтун, өлсгөлөнгийн өвчнүүд байна! Учир нь эш үзүүлэгч, тахилч хоёрын аль аль нь Өөрсдийн мэддэггүй газар нутгаар хэрэн хэсүүчлэхээр явжээ” гээрэй гэв.


Хаа хол газраас суурьшихаар Хөл дээрээ тэдний дүүрч ирсэн, Эртний өдрүүдээс эхтэй, Энэ та нарын наргиант хот уу?


Дөрөвдүгээр сарын есөнд хотод өлсгөлөн ширүүсэж тэр нутгийн ард түмэн хоол хүнсгүй болжээ.


“ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьд гарч, амиа олз болгож, амьд үлдэнэ.»


Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад, тэд бүгд үхдэл болсон байжээ.


Тиймээс Ассирийн хааны тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хотод ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй.


Олзлогдогсдын дунд бөхийн, Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Учир нь орд харш хаягдан Их шуугиант хот мартагдан Хэрэм цамхгууд нь үүрд Малын бэлчээр, хулангийн хороо болно.


Дүүрэн хүнтэй байсан энэ хот Юутай ганцаардан сууна вэ! Үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр Бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр Албадлагын ажилчин болжээ!


Нэрээ бузарласан хийгээд үймээн самуун ихтэй чамайг чиний ойр байгч ч, хол байгч нь ч шоолох болно.


Энэ бол аюулгүй оршдог, Баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, Миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, Араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зангаж зэвүүцнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite