Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 21:12 - Ариун Библи 2013

12 Манаач хариулж “Өглөө болж байна, гэвч шөнө болно. Та нар асуумаар бол асуу л даа. Дахин буцаж ир гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Манаач хариулж “Өглөө болж байна, гэвч шөнө болно. Хэрэв та асуувал асуу. Дахин буцаж ир” гэв.

Gade chapit la Kopi




Исаиа 21:12
16 Referans Kwoze  

Тэр цаг ирэв. Тэр өдөр хүрээд ирлээ. Худалдан авагч нь бүү баясаг. Худалдагч нь бүү гашуудаг. Учир нь хилэн хамаг олных нь эсрэг байна.


Харагтун, тэр өдөр! Харагтун, тэр ирж байна! Мөхөл чинь гарч ирлээ. Таяг нахиалж, их зан цэцэглэсэн.


Хорон муу нь замаа, Буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг.


Харагтун, үдшийн цагт аллага хядлага болж, Өглөө болохоос өмнө тэд алга болно. Энэ нь дээрэмдэгчдийн хувь, Биднийг тоногчдын шавга байх болно.


Бүх залуу бухыг нь илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Хөөрхий еэ! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.


Едомын тухай зөн. Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар “Манаач аа, шөнө хэр өнгөрөв? Манаач аа, шөнө хэр өнгөрөв?” гэв.


Арабын тухай зөн. Деданчуудын жинчид ээ! Та нар Арабын шигүү ойд хоноглох ёстой.


Обадиагийн үзэгдэл. Едомын талаарх Эзэн БУРХАНы айлдвар. ЭЗЭНээс бид мэдээ сонсов, “Босогтун, Едомын эсрэг тулалдаанд гарцгаая” гэж Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.


Тэдэнд өгүүл. “Би амьд!” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би буруутын үхэлд огтхон ч баярлахгүй. Харин буруут нь замаасаа эргэж, амьд гарахад Би баярлана. Ёрын муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Swiv nou:

Piblisite


Piblisite