Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 21:10 - Ариун Библи 2013

10 Үтрэм дээр цохигдсон ард түмэн минь! Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭНээс Юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Үтрэм дээр цохигдсон миний ард түмэн! Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНээс юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.

Gade chapit la Kopi




Исаиа 21:10
13 Referans Kwoze  

Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Вавилоны охин нь дэвслүүлж байгаа үтрэмтэй адил. Жаахан азнаад түүний ургац хураах цаг ирнэ” хэмээв.


Эврийг чинь Би төмөр, Туурайг чинь хүрэл болгох тул Сион охин оо босож, талхлагтун. Ийнхүү чи олон ард түмнийг бут цохиж, Олзыг нь ЭЗЭНд, Эд баялгийг нь бүх дэлхийн ЭЗЭНд зориулах юм.


Тэр гартаа шигшигч сэрээтэй бөгөөд үтрэмээ гүйцэд цэвэрлээд, буудайгаа саравчинд овоолж, харин хальсыг нь унтаршгүй галаар шатаана гэж хэлэв.


Арамын хаан Иехоахазын цэргийг устган, гишгэлүүрийн тоос мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг үлджээ.


Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж, Уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ.


Харин Микаиа —ЭЗЭН амьд! ЭЗЭН надад юу хэлнэ, түүнийг л би ярих болно гэлээ.


Тэр хүн надад —Хүний хүү! Миний чамд үзүүлэх бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, үүнд зүрхээ хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүхнээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв.


Талхны тариаг үйрүүлдэг ч тасралтгүй нүдээд байдаггүй. Дээр нь бул эргүүлдэг ч морьд өөрөө нунтагладаггүй.


Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлэг. Харин Миний үгтэй нэгэн нь үгийг минь үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ? гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Арслан архирахад Эмээхгүй хэн байх вэ? Эзэн БУРХАН айлдахад Эш үзүүлэхгүй байж хэн чадах вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite