Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 21:1 - Ариун Библи 2013

1 Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи, Цөлөөс аймшигт газраас ирнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн. Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг тэрээр цөлөөс, аймшигт газраас ирнэ.

Gade chapit la Kopi




Исаиа 21:1
21 Referans Kwoze  

“Би түүнийг зарааны эзэмшил, усны намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Далай тэнгис Вавилоны дээгүүр гарчээ. Тэрээр шуурган давалгаануудад нь нөмрүүлжээ.


Амозын хүү Исаиагийн үзсэн, Вавилоны тухай зөн.


Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн, Түүний сум аянга мэт харвана. Эзэн БУРХАН бүрээгээ үлээж, Өмнөдийн хүчит шуурганаар давшина.


Дамаскийн тухай зөн. —Үзэгтүн, Дамаск хот байхаа больж, Эвдэрсэн нуранги болно.


Эцсийн цагт өмнө зүгийн хаан түүнтэй мөргөлдөж, умард зүгийн хаан тэрэгт цэрэг, морьт цэрэг, олон хөлөг онгоцоор шуурга мэт түүний эсрэг дайрна. Тэрээр олон улсад халдаж, үерлэн хальж өнгөрнө.


Аймшигтай үндэстнүүдээс гарсан гаднынхан түүнийг таслан хаяв. Мөчрүүд нь уулсын дээр, хамаг хөндийд унаж, гишүүд нь нутгийн хамаг жалга дотор хугалагдав. Дэлхийн бүх ард түмэн энэ модны сүүдэр дороос гарч яван түүнийг орхив.


Үндэстнүүдээс хамгийн харгис нь болох Тэр ба түүний ард олон хамтдаа Тэр газрыг устгахын тулд орж ирэх болно. Тэд Египетийн эсрэг илднүүдээ сугална Тэгээд тэр газрыг алагдагсдаар дүүргэнэ.


Өмнөдөөс хуйлрах салхи, умард зүгээс хүйтэн агаар ирдэг.


Сум нь хурц, Нум нь хөвчилсөн, Морьдын туурай нь цахиур мэт, Тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ.


Харагтун, умардаас салхи шуурга, үргэлжлэн цацарч гялбах галтай асар том үүл ирэхийг би харлаа. Түүнийг нь тойрон хурц гэрэл, галын голд нь улайссан төмөр мэт зүйл байв.


Чи гарч шуурга мэт дайрна. Чи ба хамаг цэрэг чинь, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил болно.»


Би тэнгэрийг донсолгоно. Түг түмдийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.


ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь ирмэл хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


Би үүлсийн орой дээр гарна. Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн лугаа адил болгоно» гэсэн.


Онгон охин Вавилон оо, Доош бууж шороон дээр суугтун. Халдеи охин оо, Сэнтий байхгүй газар дээр суу. Чамайг цаашид булбарай, туяхан гэж дуудахгүй.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Вавилоны эсрэг Леб-камаин оршин суугчдын эсрэг Устгагчийн сүнсийг босгох болно.


Бид жигшүүрт зүйлс сонссон учир Бид ичиж байна. Бидний нүүр царай шившигт дарагдав. Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний Ариун газруудад оржээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite