Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 20:6 - Ариун Библи 2013

6 Тэгээд тэр өдөр энэ эргийн орны оршин суугчид “Харагтун, бид Ассирийн хаанаас чөлөөлөгдөхийн тулд тусламж хүсэн тийш зугтсан найдлага маань энэ. Тэгэхээр бид яаж амь мултрах вэ?” гэж хэлнэ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэгээд тэр өдөр энэ эргийн орны оршин суугчид “Харагтун, бидний найдвар ийм юм. Бид Ассирийн хаанаас чөлөөлөгдөхийн тулд тусламж хүсэн тийш зугтсан. Бид тэгэхээр яаж амь мултрах вэ?” гэж хэлнэ гэв.

Gade chapit la Kopi




Исаиа 20:6
16 Referans Kwoze  

бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон нь бидэнд баталсан юм.


“Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.


Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ?


Бүх филистчүүдийг устгаж, Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна. Учир нь филистчүүдийг, Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг ЭЗЭН устгах гэж байна.


Би шударга ёсыг хэмжих шугам болгон, Үнэн зөвийг төвшин болгоно. Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин Нууц газрыг усаар урсгана.


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр Та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Тэрээр гэмгүйг аврах бөгөөд Гарын чинь цэврээр дамжин тэр аврагдах болно гэв.


Найдлага тавьж байсан учраас Тэд гонсойсон бөгөөд Тэнд очоод тэд улайцгаасан.


Зэлүүд болсон чи юу хийх вэ? Чи хичнээн час улаанаар хувцаслан Алтан чимэглэлээр чимэн нүдээ будаж томруулавч Чи дэмий л өөрийгөө үзэсгэлэнтэй болгож байна. Амрагууд чинь чамайг жигшинэ. Амийг чинь тэд эрнэ.


ЭЗЭНээс Иеремиад үг ирж айлдсан нь


Аяа хөөрхий! Тэр өдөр агуу бөгөөд Түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлон шаналангийн үе боловч Үүнээсээ тэр аврагдана.


“Тэр үед Би Израилийн бүх ургийн Бурхан байж, тэд ард түмэн минь болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite