Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 20:4 - Ариун Библи 2013

4 Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод мөн Кушийн цөлөгдөгсөд болох хөгшин, залуу хүмүүсийн өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн хөөж явуулна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 үүнтэй адил Ассирийн хаан Египетийг ичээхийн тулд Египетийн олзлогдогсод, Кушийн цөлөгдөгсөд болох залуу хөгшин хүмүүсийг өгзгийг нь ил гарган шалдан, хөл нүцгэн дагуулан явна.

Gade chapit la Kopi




Исаиа 20:4
18 Referans Kwoze  

Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө. Догшин хаан тэднийг захирна” гэж Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.


Иймээс, ичгүүрийг чинь харагдуулахын тулд Би Өөрөө ч бас хормойг чинь нүүрэн дээгүүр чинь сөхсөн.


Хэрвээ чи зүрхэндээ “Энэ зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл Хилэнц чинь маш их болсноос банзал чинь сөхөгдөв, Өсгий чинь ил гарав.


Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, хувцаслахын тулд болон нүцгэрлийн чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе.


Шафирын оршин суугч аа, Шившигтэйгээр шалдан явж өнгөр. Заананы оршин суугч гарч ирэхгүй байна. Бет-езел гашуудаж, Чамаас хамгаалалтыг чинь авах болно.


Би Тахпанхест Египетийн буулгыг эвдэх үед Тэнд өдөр нь харанхуй болно. Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно. Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно.


Би тэднийг амийг нь эрэгч хүмүүсийн хүчинд буюу Вавилоны хаан Небухаднезар болон түшмэдийнх нь гарт тушаана. Харин, үүний дараа тэр нь хуучин цаг үеийнх шиг оршин суугчидтай болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Нүцгэн бие чинь ил гарч, Ичгүүр чинь ч бас үзэгдэх болно. Нэг ч хүнийг өршөөхгүйгээр Би өшөө авна.”


Ийм учраас Эзэн Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно. ЭЗЭН магнайг нь нүцгэлнэ”.


Тиймээс Ханун, Давидын зарц нарыг барьж, тэдний сахлын талыг нь хусаад, хувцсыг өгзөг хавиар, голоор нь тайраад, буцааж явуулав.


Тээрмийн чулуу авч тариа тээрэмд. Гивлүүрээ авч, банзлаа сөхөж, Гуяа нүцгэлж гол гатлагтун.


Тараагдсан Египет охин оо, Ачаа тээшээ цөллөгт бэлд. Учир нь Мемфис зэлүүд газар болно. Тэр нь шатаж, оршин суугчидгүй болно.


“Израилийн хөвгүүд ээ, Миний хувьд та нар Етиопийн хөвгүүдтэй адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би Израилийг Египетийн нутгаас, Филистчүүдийг Кафтораас, Арамчуудыг Кирээс авчраагүй гэж үү?


Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан. Гудамж бүрийн эхэнд балчир хүүхдүүдийг нь хэмхэртэл чулуудсан. Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж, Бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.


“Етиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана”


Тиймээс Ханун, Давидын зарц нарыг барьж, сахлыг нь хусаад, хувцсыг нь өгзөг хавиар, голоор нь тайраад, буцааж явуулав.


Гэвч Тэр бас мэргэн бөгөөд Аюул гамшгийг авчирна. Тэр үгээ буцааж эс авна. Харин Тэр, ёрын мууг үйлдэгчийн гэрийн эсрэг, Ёс бусыг үйлдэгчдэд туслагсдын эсрэг босох болно.


Египетчүүд нь Бурхан биш, хүмүүс билээ. Морьд нь сүнс биш, махбод билээ. Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад, Тусалдаг нь бүдэрч, Туслуулагчид нь унаж, Бүгдээрээ хамт үхнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite