Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 2:10 - Ариун Библи 2013

10 ЭЗЭНий аймшиг, жавхлант сүр хүчнээс нь зугтаж, хавцалд шургаж, шороонд нуугдаг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 ЭЗЭНий аймшиг, Түүний жавхлант сүр хүчнээс зугтаж, хавцалд шургаж, шороонд нуугдагтун.

Gade chapit la Kopi




Исаиа 2:10
22 Referans Kwoze  

Үндэстнүүдийн Хаан, Танаас Хэн айхгүй байх билээ? Үнэхээр энэ нь Танд зохистой. Учир нь үндэстнүүдийн бүх мэргэн хүмүүсийн дунд Бас тэдний бүхий л хаанчлалуудад Тантай адил хэн ч үгүй.


Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална.


Тэгээд тэд уулсад хандан “Бидэн дээр унаач”, толгодод “Биднийг нөмрөөч” гэх болно.


Харин хэнээс айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа тамд хаях эрх мэдэлтэй Нэгэнээс эмээгтүн. Тийм ээ, Би та нарт хэлье, Түүнээс эмээгтүн.


Бас Израилийн ёс бус нь болсон Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тахилын ширээнүүд дээр нь сундуу, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмрөөч” гээд, Толгодод “Бидэн дээр унаач” хэмээн хэлэх болно.


Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.


Гэвч энэ нь тонуулж, дээрэмдүүлсэн ард түмэн. Тэд бүгд нүхэнд хүлэгдэж, Хорионы гэрүүдэд нууцлагджээ. Тэд олз болсонд Тэднийг хэн ч чөлөөлөхгүй. Тэд дээрэмдүүлсэн ч “Буцааж өг” гэж хэн ч хэлэхгүй.


Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр Та нар юу хийх юм бэ? Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ? Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?


Таны уурын хүч чадлыг болон Танаас эмээх хэр хэмжээгээр Таны хилэнг хэн ойлгодог вэ?


Учир нь Бурханаас ирдэг гай гамшиг надад аймшиг бөгөөд Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чадахгүй байх байсан.


Газар шороон дотор хамтад нь тэднийг нуугаач. Харанхуй нууцлаг газарт тэднийг хүлээч.


Хүний хөвгүүдэд Таны хүчит үйлсийг болон Хаанчлалын тань алдарт сүр жавхланг мэдүүлэхийн тулд болой.


Усанд сэлэгч сэлэхийн тулд гараа дэлгэх шиг Тэрээр дунд нь гараа дэлгэнэ. Гэвч түүний омгийг Гарын заль мэхнийх нь хамт номхтгоно.


“ЭЗЭН ингэж айлдаж байна. “Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын үлэмж бардам занг устгана.


Та нар ч мөн согтож, нуугдан, Дайснаас хоргодох газрыг хайх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite