Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 19:3 - Ариун Библи 2013

3 Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би зөвлөгөөг нь самууруулахад Тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон төлгөч нартай зөвлөлдөнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би тэдний төлөвлөгөөг юу ч үгүй болгоход тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон шидтэнүүдтэй зөвлөлдөнө.

Gade chapit la Kopi




Исаиа 19:3
28 Referans Kwoze  

Хүмүүс та нарт “Шивтнэн чалчдаг сүнс дуудагчид ба шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн өмнөөс үхэгсдээс асууна гэж үү?


Хааны зүүдийг тайлуулахаар илбэчин, зурхайч, мэргэ төлгөч мөн халдеичуудыг дуудахыг хаан тушаажээ. Тэд ирж, хааны өмнө зогсоцгоов.


Ийнхүү Саул итгэмжгүйнхээ улмаас үхсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий үгийг сахилгүй ЭЗЭНд үнэнч бус байж, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асуусан бөгөөд


Хаан зурхайчид, халдеичууд, төлгөчдийг авчруулахаар чанга хашхирав. Хаан, Вавилоны мэргэдэд хандан —Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.


Би чиний эсрэг үйлдэх өдрүүдэд зүрх чинь тэсэж, гар чинь хүчтэй байж чадах уу? ЭЗЭН Би айлдсан л бол үйлдэнэ.


Тэд чамд “Юунд чи гасална вэ?” хэмээвэл чи “Ирж буй мэдээнд. Хамаг зүрх зориг нь мохож, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт чичирнэ. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд биелнэ. Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж хэл гэв.


Хүчит эрчүүд чинь яагаад түрүүлгээ харав? ЭЗЭН тэднийг доош дардаг тул тэд зогсдоггүй.


Би мөнхөд заргалдахгүй, Үргэлж ууртай байхгүй. Эс тэгвэл сүнснүүд ч, Миний бүтээсэн амьсгалууд ч Өмнө минь сульдах болно.


Залуу наснаасаа хийж ирсэн илбэ, Арвин их ид шид дотроо чи одоо зогс. Чи ашиг олж юуны магад, Чи цочирдуулж ч болох юм.


Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг хэрэгсэхгүй, Мэргэ төлгөчдийг мунхаг болгож, Мэргэдийг буруу харуулан эргүүлж, Мэдлэгийг нь мунхаглал болгодог.


Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, Египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.


Тэд гашуудан уйлахаар сүм, Дибон өөд, мөргөлийн өндөрлөгүүд өөд гарав. Небо болон Медебагийн төлөө Моаб уйлав. Хүн бүрийн толгой нь халзан агаад сахлаа хусжээ.


Учир нь түг түмдийн ЭЗЭН шийдсэн. Хэн түүнийг өөрчилж чадах вэ? Түүний мутар сунасан. Хэн үүнийг буцааж чадах вэ?” гэв.


ЭЗЭНийг сөрөн чадах мэргэн ухаан, бодрол ухаан, зөвлөгөө ч гэж ер үгүй.


Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн гуйвж, Оюун ухаан нь самуурав.


Тэрээр ноёдын сүнсийг номхтгодог. Дэлхийн хаад Түүнээс айдаг.


Өөрийнх нь зөвлөгөө бүтээгүйг харсан Ахитофел, илжгээ эмээллэн төрөлх хот уруугаа явж гэртээ буцаж ирээд, гэрийнхэндээ захиас орхин өөрийгөө дүүжилж үхсэнд эцгийнх нь булшинд тавив.


Абсалом болон Израилийн хамаг ард олон —Архе хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.


Давидад —Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж мэдэгдэхэд Давид —ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаглал болгооч гэж гуйж байна гэв.


Харин өглөө болж, Набалын согтуу гарахад эхнэр нь түүнд бүгдийг мэдэгдсэнд түүний зүрх нь цээжин дотроо мөхөж, чулуу мэт болов.


ЭЗЭН үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийж Тэрээр ард түмнүүдийн бодлыг Үр дүнгүй болгомуй.


Хаан тэдэнтэй мэргэн ухаан, мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзээд хаант улсынх нь дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ.


Ахазиа Самарид дээд өрөөнийхөө сараалжнаас унаж бэртжээ. Тэрээр элч нарыг илгээж, тэдэнд —Явж, энэ өвчнөөс би ангижрах уу гэдгийг Екроны бурхан Баал-зебубаас асууж мэдэгтүн гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite