Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 19:2 - Ариун Библи 2013

2 “Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна. Тэд ах дүүгийнхээ эсрэг, Хөршийнхөө эсрэг, Хот нь хотын эсрэг, Хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 “Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна. Тэд ах дүүгийнхээ эсрэг, хөршийнхөө эсрэг, хот нь хотын эсрэг, хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.

Gade chapit la Kopi




Исаиа 19:2
20 Referans Kwoze  

Гурван зуун хүнийг эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд цэргүүд Зерерагийн зүг орших Бет-шитта болон Таббатын ойролцоох Абел-мехолагийн хил хязгаар хүртэл зугтацгаав.


Саул ба түүнтэй хамт байсан бүх хүмүүс нэгдэн цуглаж, тулалдааны талбар дээр очив. Тэгтэл филист хүн бүр нэг нь нөгөөгийнхөө эсрэг илд зөрүүлж, тэнд маш их үймээн самуун болж байв.


Хүний дайсан нь гэр бүлийнхэн нь болно.


Есүс тэдний бодлыг мэдээд, тэдэнд —Аливаа хаанчлал дотроо хуваагдвал сүйрнэ. Аливаа хот эсвэл айл гэр дотроо хуваагдвал оршин тогтнохгүй.


Ах нь дүүгээ, эцэг нь хүүгээ үхэлд тушаана. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ эсрэг босож, тэднийг үхэлд хүргэнэ.


Би бүх уулан дээрээ түүний эсрэг илд дуудна» гэж Эзэн БУРХАН тунхаглан «Хүн бүрийн илд ах дүүгийнхээ эсрэг байна.


Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Харагтун, нааш цааш оволзон шаагилдсан хөл үймээнийг Бениамины Гибеад байгаа Саулын харуулууд харав.


Дараа нь Бурхан, Абимелех болон Шехемийн иргэдийн хооронд муу сүнсийг илгээсэнд Шехемийн иргэд Абимелехээс урвав.


Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн хийгээд газар хөдлөлт болно.


Үндэстнүүд ичгүүрийн чинь талаар сонссон, Дэлхий орилооноор чинь дүүрэн байна. Учир нь нэг дайчин нөгөөгийнхөө дээгүүр бүдэрч, Тэд хоёул хамтдаа доош унав.


Газар нутагт сонсогдох мэдээнд Зүрх чинь бүү мохож, бүү айгтун. Учир нь нэг жил мэдээ ирж, Үүний дараа жилд ондоо мэдээ, Удирдагч нь удирдагчийнхаа эсрэг, Газар нутагт хүчирхийлэл ирнэ.


Учир нь эдгээр өдрүүдээс өмнө хүн, малын төлөө ямар нэгэн төлөөс байгаагүй юм. Орсон гарсан хүний хувьд, дайсантай учир амар амгалангүй байсан. Бүх хүнийг Би нэг нэгнийх нь эсрэг тавьсан юм.


Дараа нь Израилийн ард түмэн хоёр хэсэгт хуваагдаж, ард түмний нэг хагас нь Гинатын хүү Тибнийг хаан болгохоор дагалдан нөгөө хагас нь Омрийг дагалаа.


Бурхан тэднийг зовлон шаналан бүхнээр үймүүлсэн тул нэг үндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот устгаж байв.


Ард олон дарлагдаж, Хүн бүр нэг нь нөгөөгөө, хөршөө дарлаж, Залуус нь өвгөд уруугаа, Захирагдагсад нь хүндэт хүмүүс уруугаа дайрна.


Хаанчлал дотроо хуваагдвал тэр хаанчлал оршин тогтнож эс чадна.


Swiv nou:

Piblisite


Piblisite