Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 19:11 - Ариун Библи 2013

11 Зоаны ноёд үнэхээр мунхаг хүмүүс болов. Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов. “Би мэргэний хүү, эртний хаадын хүү” гэж Чи Фараонд яаж хэлж чадах юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Үнэхээр Зоаны ноёд мунхаг хүмүүс болов. Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов. “Би мэргэний хүү, эртний хаадын хүү” гэж чи Фараонд яаж хэлж чадах юм бэ?

Gade chapit la Kopi




Исаиа 19:11
31 Referans Kwoze  

Тэд Негев уруу явж Хебронд хүрч ирэв. Тэнд Анакийн үр удам болох Ахиман, Шешаи, Талмаи нар амьдарч байв. (Хеброн нь Египет дэх Зоанаас долоон жилийн өмнө баригдсан байжээ.)


Мосе Египетийн эрдэм бүхэнд боловсорч, үг болон үйлсээр хүчтэй эр болжээ.


Учир нь ноёд нь Зоанд байгаа бөгөөд Элчингүүд нь Ханест хүрч ирсэн.


Тэр тэмдгүүдээ Египетэд, Гайхамшгуудаа Зоаны хээр талд хэрхэн харуулж,


Соломоны мэргэн ухаан нь дорнын бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ.


Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд Эцэг өвгөдийнх нь өмнө Гайхамшгуудыг үйлдсэн билээ.


Би Патросыг хоосруулж, Зоанд гал тавьж, Тебест шүүлтийг гүйцэлдүүлнэ.


Гай гамшиг дээр гай гамшиг ирж, цуурхал нь цуурхлаар нэмэгдэнэ. Тэгээд тэд эш үзүүлэгчээс үзэгдлийг эрэх боловч тахилчаас хууль нь, ахмадуудаас зөвлөгөө нь алдагдана.


Едомын талаар. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон гэж үү? Хэрсүү хүн сайн зөвлөгөөгөө алдчихав уу? Тэдний мэргэн ухаан доройтсон уу?


Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.


Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй юм. Дархан бүр хийсэн шүтээнээрээ ичгүүр болмуй. Учир нь цутгамал хөргүүд нь хуурамч бөгөөд тэдэн дотор амьсгал үгүй.


Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг хэрэгсэхгүй, Мэргэ төлгөчдийг мунхаг болгож, Мэргэдийг буруу харуулан эргүүлж, Мэдлэгийг нь мунхаглал болгодог.


Тиймээс үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, Гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Мэргэдийн нь мэргэн нь мөхөж, Ухаантнуудаас ухаан ялгах чадвар нь нууцлагдана” гэв.


Зоаны ноёд мунхаглан үйлдэж, Мемфисийн ноёд хууртагдлаа. Овгуудынх нь булангийн чулуу бологсод Египетийг төөрүүлэв.


Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно. Би зөвлөгөөг нь самууруулахад Тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон төлгөч нартай зөвлөлдөнө.


Хүн гэхэд би дэндүү мунхаг юм даа, Хүний ухаарал надаас үл олдоно.


Бодлогогүй хүн үүнийг мэдэхгүй, Тэнэг хүн түүнийг ухаарахгүй.


Би тэнэг, ухвар мөчид байж Таны өмнө би адгуус адил байжээ.


ЭЗЭН үндэстнүүдийн зөвлөгөөг үгүй хийж Тэрээр ард түмнүүдийн бодлыг Үр дүнгүй болгомуй.


Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж, Шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.


Мэргэн хүмүүс ичгүүр болж, зүрх алдан баригджээ. Үзэгтүн, тэд ЭЗЭНий үгийг эсэргүүцсэн бөгөөд Тэд ямар янзын мэргэн ухаантай билээ?


Тэд тэнд «Египетийн хаан Фараон чанга шуугиан юм. Тэрээр товлогдсон цагийг өнгөрүүлсэн!» гэж хашхирчээ.


Гоо үзэсгэлэнгээсээ болж Зүрх чинь бардамнав. Сүр жавхлангийнхаа улмаас Цэцэн ухаанаа чи завхруулжээ. Би чамайг газарт хаяж, Хаадад чамайг харуулахын тулд өмнө нь тавина.


Холбоотон байсан бүхэн чинь Хилийн зүг чамайг шахаж, Эв найртай гэгдэх хүмүүс Чамайг мэхэлж түрэмгийлнэ. Талхыг чинь идэж явсан тэд Дор чинь урхи тавина. Үүнийг гэх хүн үгүй.


Чамд, чиний ард түмэн болон бүх албат нар дээр чинь мэлхий гарч ирнэ»” гэж хэл хэмээн айлдав.


Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд газар өмхийрчээ.


Ингээд Соломоны хүссэнээр хуш ба майлс модон дүнзийг Хирам бэлтгэж өгчээ.


Мэргэдийг Едомоос, Ухааныг Есавын уулаас устгах минь Тэр өдөр биш үү?” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite