Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 19:1 - Ариун Библи 2013

1 Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, Египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Египетийн тухай зөн. Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн, Египет уруу ирж явна. Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч, египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.

Gade chapit la Kopi




Исаиа 19:1
36 Referans Kwoze  

Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН.


Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен.


Египет сөнөмөл газар, Едом зэлүүд нутаг болно. Учир нь тэд Иудагийн хөвгүүдийг тарчлаан Нутагт нь гэмгүй цусыг урсгасан юм


Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх үхэж, хэн хүнгүй зориг мохов. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээр тэнгэр дэх, доор газар дээрх Бурхан мөн билээ.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би бас шүтээнүүдийг эвдэж, Мемфисээс хөргүүдийг үгүй болгоно. Египетийн нутагт дахин ноён гарахгүй. Би Египетийн газарт айдсыг өгөх болно.


Би Вавилонд Белийг шийтгэж, Залгисан зүйлийг нь Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүнд цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!


Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла. Үүнийг тунхаглаж, туг өргө. Үүнийг бүү нуу, “Вавилон олзлогдлоо, Бел ичгүүр болж, Мардук эвдэрч нурлаа. Хөргүүд нь ичгүүр болж, Шүтээнүүд нь эвдэрчээ”


Амозын хүү Исаиагийн үзсэн, Вавилоны тухай зөн.


Тасалгааныхаа тулгуурыг уснаас дээгүүр тавьж, Үүлсийг тэргээ болгон хөлөглөөд, Салхин жигүүрээр Та явдаг.


Иешуруны Бурхан шиг өөр хэн ч алга. Тэрээр чамд туслахаар тэнгэрийг хөлөглөн унаж, огторгуйд сүр жавхлангаа бадраадаг.


Хэрэв Египетийн гэр ирэхгүй, орохгүй бол тэдний дээр бороо хур орохгүй юм. Майхан баярыг тэмдэглэхээр ирдэггүй үндэстнүүдийг цохих ЭЗЭНий гамшиг нь энэ байх юм.


Тэр зовлон шаналангийн тэнгисийг туулан, Далайн давалгааг цохино. Ингэснээр Нилийн бүх гүн хуурай болж, Ассирийн бардамнал доошлон, Египетийн очирт таяг нь салж одно.


Египетийн хаан Фараон, зарц нар нь, ноёд нь ба бүх ард түмэн нь,


Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй.” Нэг нь “Вавилон унав, унав. Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэж хэлнэ.


Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэдний дээгүүр даллах түг түмдийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс айж, чичирнэ.


Түүнээс хүн бүрийн гар нь суларч, зүрх нь хайлна.


Миний бясалгалууд Түүнд тааламжтай байх болтугай. Би ЭЗЭНий дотор баярлах болно.


Бурханд дуул, нэрийг нь магтан дуулагтун! Цөлөөр явагч Түүнд дуугаа өргө. Түүний нэр ЭЗЭН. Түүний өмнө баярлан хөөрөгтүн!


Тэд Иошуад хэлэхдээ —ЭЗЭН бүх нутгийг бидний гарт үнэхээр өгсөн аж. Түүнчлэн тэр нутгийн бүх оршин суугчдын зориг бидний өмнө мохжээ гэлээ.


тэдэнд —ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас хүйдэс биднийг нөмөрснийг мөн энэ нутгийн бүх оршин суугчдын зориг та нарын өмнө мохсоныг би мэднэ.


Тэнгэрсийг бөхийлгөж Түнэр харанхуйг хөлдөө дэвссээр Тэр бууж ирэв.


Үзэгтүн, Тэрээр үүл мэт дээш гарчээ. Тэрэгнүүд нь хуй салхи мэт, Морьд нь бүргэдээс илүү хурдан. Золгүй еэ! Бид сүйрэв.


Цагаачлахаар орж ирсэн энэ Египет нутагтаа та нар өөр бурхдад утлага уугиулан гарын бүтээлээрээ юунд Намайг уурлуулна вэ? Таслагдаж, дэлхийн бүх үндэстний дунд хараал, зэвүүцэл болох гээ юү, та нар?


Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.


ЭЗЭН бол уурлахдаа удаан, хүч чадлаараа аугаа. ЭЗЭН, буруутныг шийтгэлгүй орхино гэж үгүй. Хуй салхи, шуурган дотор Түүний зам байдаг Үүлс бол Түүний хөл доорх тоос юм.


Тэгэхэд египетчүүд ЭЗЭНий устгасан ууган бүрийг оршуулж байв. ЭЗЭН мөн тэдний бурхдын дээр шүүлт буулгасан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite