Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 18:3 - Ариун Библи 2013

3 Ертөнцийн оршин суугч, Газар дээр амьдрагч Та бүгд уулсын дээр Туг босмогц үзтүгэй! Эвэр бүрээ үлээмэгц сонстугай!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Ертөнцийн оршин суугч, газар дээр амьдрагч та бүгд уулсын дээр туг босмогц үзэх болно, бүрээ үлээмэгц сонсох болно.

Gade chapit la Kopi




Исаиа 18:3
20 Referans Kwoze  

Тэр бас алс холын үндэстэн уруу туг өргөж, Газрын мухраас тэдэн уруу исгэрнэ. Харагтун, тэд үтэр түргэн ирнэ.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Харин та нарын нүд хардаг тул нүд чинь, та нарын чих сонсдог тул чих чинь ерөөлтэй еэ!


Сонсох чихтэй нь сонсогтун гэв.


Тэгээд ЭЗЭН тэдний дээр үзэгдэн, Түүний сум аянга мэт харвана. Эзэн БУРХАН бүрээгээ үлээж, Өмнөдийн хүчит шуурганаар давшина.


ЭЗЭНий дуу хоолой хотыг дуудах бөгөөд Таны нэрээс эмээх нь саруул ухаан билээ. “Сонсогтун, хот дахь овог хийгээд чуулган аа!


Уулс болон дэлхийн хүчит суурь аа, ЭЗЭН ард түмнийхээ эсрэг заргатай тул ЭЗЭНий заргыг сонсогтун. Тэрээр Израильтай заргалдах болно.


Ээ нутаг аа, нутаг аа, нутаг аа, ЭЗЭНий үгийг сонс!


Олон хүний хөл үймээн мэт Уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан, Хамтдаа цугларсан үндэстнүүд, Хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан! Түг түмдийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг Цуглуулж байна.


Нүцгэн толгодын дээр туг босгож, Дуугаа тэдэн уруу өндөрсгөн Гараа дохиж тэднийг ноёдын үүд уруу оруул!


Тэр өдөр Египетийн голын ундрагад байгаа ялаа уруу, Ассирийн нутагт байгаа зөгий уруу ЭЗЭН исгэрнэ.


Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо.


Хүчит Нэгэн, Бурхан ЭЗЭН айлдаж, Нар мандахаас жаргах хүртэл Дэлхийг дуудаж байна.


Түгшүүрээс болж хад нь алга болж, Туг хараад ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав. Гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд уруу өргөн Ард түмнүүдэд тугаа босгоно. Тэд хөвгүүдийг чинь энгэртээ, Охидыг чинь мөрөн дээрээ авчирна.


Нутагт дохио тэмдэг босгож, Үндэстнүүдийн дунд бүрээ үлээ! Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга, Түүний эсрэг Арарат, Минни, Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул. Түүний эсрэг өрлөг жанжинг томилж, Морьдыг арвагар дэвхрэгнүүд мэт авчир.


Сонсогтун, ард түмэн бүгд ээ, Сонордогтун, дэлхий хийгээд түүнийг дүүргэгчид ээ! Эзэн ариун сүмээсээ, Эзэн БУРХАН та нарын эсрэг гэрчлэгч байг.


Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн Газрын дөрвөн хаяанаас Израилийн цөлөгдөгсдийг, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


Swiv nou:

Piblisite


Piblisite