Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 18:2 - Ариун Библи 2013

2 Тэд тэнгисээр, усны мандал дээрх хулсан завиар Элч нарыг илгээдэг. Шуурхай элч нар аа! Өндөр нуруутай, зөөлөн арьстай, Хол ойрыг айлгасан ард түмэн уруу, Гол мөрнөөр хуваагдсан Газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу яв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Тэд тэнгисээр, усны мандал дээрх хулсан саванд элч нарыг илгээдэг. Шуурхай элч нар аа! Өндөр нуруутай, зөөлөн арьстай, хол ойрыг айлгасан ард түмэн уруу, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстэн уруу явагтун.

Gade chapit la Kopi




Исаиа 18:2
14 Referans Kwoze  

Өндөр нуруутай, цайвар арьстай, хол ойрыг айлгасан ард түмнээс, гол мөрнөөр хуваагдсан газрын хүчирхэг дарангуйлагч үндэстнээс түг түмдийн ЭЗЭНд бэлэг барина. Үүнийг тэд түг түмдийн ЭЗЭНий нэртэй газар Сион ууланд авчирна.


Етиопчууд, лубчууд асар олон тэрэг, морьдтой агуу их цэрэг байгаагүй гэж үү? Харин чи ЭЗЭНд түшиглэсэн учраас Тэрээр тэднийг гарт чинь оруулсан юм.


Етиоп хүн Зера тэдний эсрэг мянга мянган цэрэг, гурван зуун тэрэгт цэрэгтэй гарч Марешад хүрч ирэв.


Амар тайван буй Етиопийг айлгахаар тэр өдөр Надаас элч нар онгоцоор илгээгдэнэ. Египетийн өдрийнх шиг тийм зовлон зүдүүр тэдэн дээр байна. Учир нь харагтун, тэр ирж байна»


Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан хулсан сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хөвгүүнээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавьжээ.


Харагтун, могой ба хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдлийг Би та нарт өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй.


Энэ нь хулсан завинууд мэт хурднаар, Олзонд шумбан дайрах бүргэд мэт шалмагаар өнгөрөн оддог.


Би ЭЗЭНээс үг сонссон бөгөөд “Хамтдаа цуглаад, түүний эсрэг ирж, тулалдахаар босоцгоо!” гэж Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.


Обадиагийн үзэгдэл. Едомын талаарх Эзэн БУРХАНы айлдвар. ЭЗЭНээс бид мэдээ сонсов, “Босогтун, Едомын эсрэг тулалдаанд гарцгаая” гэж Үндэстнүүдийн дунд элч илгээгдэв.


Тэд сүрдмээр, аймшигтай Тэдний шударга ёс ба эрх мэдэл Өөрсдөөс нь үүссэн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite