Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 17:8 - Ариун Библи 2013

8 Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ эс ойшооно. Хуруугаараа үйлдсэн юмсаа ч, Ашерагийн модон шон, утлагын тавиурыг ч үл харна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Тэр өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ ойшоохгүй, өөрийн хуруугаар үйлдсэн юмс, Ашерагийн модон шон, утлагын тавиур уруу харахгүй.

Gade chapit la Kopi




Исаиа 17:8
29 Referans Kwoze  

Та нар мөнгөөр бүрсэн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн цутгамал хөргүүдээ жигшин, тэдгээрийг бохир живх мэт хаяад “Далд орог” гэж хэлнэ.


Үүгээр Иаковын хилэнц уучлагдана. Энэ нь нүглийг нь зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг Бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон ба Утлагат тахилын ширээ эс тогтоно.


Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн, Тэд гарынхаа бүтээлд, Хуруугаараа хийсэн юмандаа мөргөцгөөдөг.


“Тэр өдөр ийм зүйл болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би эш үзүүлэгчдийг мөн бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.


Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг, Балгаснуудыг бурууттай нь хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргаас хүнийг таслах болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Ефраим аа, Би шүтээнүүд шиг гэж үү? Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ. Би мөнх ногоон майлстай адил. Надаас чи үр жимсээ олно.


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.


Тэр нь хүний түлш болдог. Хүн тэрнээс нь авч өөрийгөө дулаацуулдаг. Талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдэж, өмнө нь сунаж унадаг.


Таашаасан царснаасаа болж та нар ичнэ. Таалсан цэцэрлэгээсээ болж бас гутамшиг болно.


Тэд түүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан утлагын тахилын ширээнүүдийг тэр цавчин унагав. Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн бутлаад, нунтаг болтол үйрүүлэн, тэдгээрт тахил өргөж байсан хүмүүсийн булшнууд дээгүүр тараав.


Тэрээр бас Иудагийн бүх хотоос мөргөлийн өндөрлөгүүд болон утлагат тахилын ширээнүүдийг зайлуулав. Түүний үед хаанчлал амар тайван байв.


Харин чи тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, тэдний Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавч.


Харин та нар тэдэнд ингэж ханд. Тэдний тахилын ширээнүүдийг нурааж, тэдний чулуун баганануудыг хэмхчиж, Ашерагийн модон шонгуудыг нь хуга цавчиж, сийлмэл шүтээнүүдийг нь галдан шатаа.


Тэд харуулдавч, аврах хэн ч байсангүй. Тэд ЭЗЭНд хашхирсан боловч, Тэр хариу өгсөнгүй.


Тэр өдөр Израилийн үлдэгсэд, Иаковын гэрийнхний амь хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг түшихээ болиод, харин ЭЗЭНийг, Израилийн Ариун Нэгэнийг үнэнээр түшнэ.


Тэр өдөр хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт, Израилийн хөвгүүдээс болж хаягдсан мөчир мэт болно. Тэнд зэлүүд байх болно.


бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.


Үзэгтүн, тэд бүгд цөвт муу, Үйлс нь юу ч биш. Цутгамал хөргүүд нь ч хий хоосон юм.


Тэд хүүхдүүдээ дурсан санахдаа Өндөр толгод дээр ногоон моддын дэргэдэх тахилын ширээнүүдээ, Ашерагийн модон шонгоо мөн дурсан санадаг.


Энэ бүхэн дууссаны дараа тэнд байсан бүх израиль хүн Иудагийн хотууд уруу явж, бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй онго баганануудыг хугалан хэсэглэж, Ашерагийн модон шонгуудыг хуга цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг устаж дуустал нураав. Дараа нь Израилийн хөвгүүд бүгд хотууд уруугаа, хүн бүр өөрийн эзэмшилдээ харьцгаав.


Мэргэн хэн боловч эдгээр зүйлийг ойлгог. Ухаалаг нэгэн эдгээрийг мэдэг. ЭЗЭНий замууд зөв тул Чигч шударга нь түүгээр алхаж, Тэрслэгсэд харин түүнд нь бүдрэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite