Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Исаиа 17:6 - Ариун Библи 2013

6 Чидун жимсний модыг цохиход Орой дээрх мөчирт хоёр гурван чидун, Жимсний модны салаанд дөрөв, тав үлдэх адил Дахин хураахад тэнд үлдэнэ гэж Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Чидун жимсний модыг цохиход, хамгийн дээд мөчрийн оройд хоёр гурван чидун, дөрөв таван жимстэй хамгийн сайн мөчир үлддэгийн адил тарианы хэсэг түрүү үлдэнэ гэж Израилийн Бурхан, ЭЗЭН зарлиг болов.

Gade chapit la Kopi




Исаиа 17:6
16 Referans Kwoze  

Тэгээд энэ нь чидун модыг доргиох шиг Усан үзэм хураалтын дараах хаягдал түүх лугаа адил Дэлхийн төвд, хүмүүсийн дунд байх болно.


ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ.


Исаиа Израилийн талаар хашхиран «Израилийн хөвгүүдийн тоо далайн элс мэт байсан ч үлдэгсэд нь аврагдана.


“Хэрэв хулгайч нар танай уруу ирвээс, Шөнөөр дээрэмчид орвоос Чи яаж сүйрэх бол! Хулгайлахдаа тэд хэрэгцээгээрээ авна гэж үү? Усан үзмийг хураагчид чам дээр ирвээс Тэд үлдэгдэл үлдээх үү?


Харин Гидеон тэдэнд —Та нартай харьцуулахаар миний үйлдсэн зүйл юу байх вэ? Абиезрийн усан үзмийн ургацнаас Ефраимын жимсний хаягдал нь дээр бус уу?


Ийнхүү бүх Израиль аврагдах болно. Энэ нь ийн бичигдсэн юм. «Сионоос Чөлөөлөгч гарч ирнэ. Тэр итгэл сүсэггүйдлийг Иаковаас зайлуулна.


Ээ халаг, би чинь Идчих усан үзмийн хонгорцоггүй Эрэлхийлэх эхний ургацын инжиргүй Жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил болов.


Би хойшид нүүрээ тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Сүнсээ асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилийн хөвгүүд, та нар нэг нэгээрээ цуглана.


Израиль аа, чиний ард түмэн хэдийгээр Далайн элс мэт байсан ч Үлдэгсэд нь л буцна. Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд зөвөөр дүүрэн байна.


Хэрэв түг түмдийн ЭЗЭН Цөөн бидэнд амьд үлдэгсдийг үлдээгээгүй бол Бид Содом мэт болж, Гоморра шиг болох байлаа.


Гэсэн ч Баалд өвдөг сөгдөөгүй мөн тэдний ам түүнийг үнсээгүй долоон мянган хүнийг Би Израильд үлдээнэ гэж айлдав.


Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite